Бүтээгдэхүүн

Пирацитон 200мг №60 Капсул

5400.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Ноотроп бэлдмэл.
  • Эм судлалын үйлдэл: Пирацетам нь ноотроп бэлдмэл. Тархины бодисын солилцоо, исэлдэн ангижруулах үйл явцыг идэвхжүүлэх, глюкозын задралыг нэмэгдүүлэх, тархины цусан хангамж багассан хэсгүүд дэх цусан хангамжийг сайжруулах, нуклеотидфосфотазыг хориглон аденилатциклазын идэвхийг ихэсгээд, АТФ-ын задралыг түргэсгэж бие махбодын энергийн чадавхыг нэмэгдүүлэх зэрэг үйлдэл үзүүлнэ. Амилоид пептидүүд эсийн мембраны липидийн зохион байгуулалтыг эвдсэнээр мэдрэлийн эсийг үхэлд хүргэдэг бол пирацетам амилоид пептидүүдийн энэхүү үйлдлийг бууруулж мэдрэлийн эсийг хамгаалдаг. Энэхүү үйлдлийн механизм нь мембраны тогтвортой байдлыг дэмжиж, мембран болон трансмембраны уургуудын хэвийн байдлыг хадгалж, тэдгээрийн 3 хэмжээст бүтцийг (мембраны тээвэрлэлт, химийн шүүрэл, рецептортой холбогдох, сэрэл) сэргээх боломжийг олгодогтой холбоотой. Түүнчлэн эритроцитын эсийн хананд наалдахыг бууруулснаар тархи болон бөөрний цусны эргэлтэнд сайнаар нөлөөлдөг.

  • Эмийн найрлага, тун: Нэг капсул нь 200 мг пирацетам агуулна.
  • Туслах бодисууд: Лактоз, магнийн стеарат, силикон диоксид

  • Хэрэглэх заалт: Ой тогтоомж өөрчлөгдсөн, анхаарал төвлөрөлт буурсан, сэтгэл санаа таагүй байх, тархины цусны эргэлт өөрчлөгдсөн хүмүүс, архаг архидалт, тархины гэмтлийн дараа, хүүхдийн ой ухааны хомсдол ээрэгт хэрэглэнэ. Мөн “хадуур эст” цус багадалтын үед туслах эмчилгээний зорилгоор, мөн зүрхний шигдээсийн хам эмчилгээнд тус тус хэрэглэнэ.          
  • Хэрэглэх арга, тун: Эмчилгээний үргэлжлэх хугацаа өвчтний биеийн байдал эмчилгээний үр нөлөөг харгалзан хүн бүрт өөр өөр байна.
    • Архаг өвчний үед 1.2 г-аас (0.4 г-аар өдөрт 3 удаа) эхлэн тунг аажмаар нэмэгдүүлэн 2.4 г хүртэл, заримдаа хоногг 3.2 г ба түүнээс дээш тунгаар хэрэглэдэг. Энэ үед эмчилгээний үр нөлөө эхэлснээс хойш 2-3 долоо хоногийн дараа илэрнэ. Дараа нъ тунг 1.2- 1.6 г хүртэл (0.4 г-аар хоногт 3-4) бууруулна.
    • Хүүхдэд ерөнхийдоө хоногт 30-50 мг/кг тунгаар уулгах ба хоногийн тунг 2-3 хувааж хэрэглэнэ. 5 нас хүртэлх хүүхэд 0.2 г-аар өдөрт 3 удаа (хоногт 0,6 г хүртэл). 5-16 настайд 0.4 г-аар хоногг 3 удаа тус тус уулгана. Хоногийн дээд тун 1.8 г байна.
    • Пирацетамын эмчилгээ 2-3 долоо хоногоос 2-6 сар хүртэл үргэлжлэх ба шаардлагатай үед эмчилгээг 6-7 хоногийн дараа давтан хийнэ. Бэлдмэлийг хоол идсэний дараа ууж хэрэглэнэ. Пирацетамын эмчилгээг сэтгэц нөлөөт, зүрх судасны болон бусад эмийн зүйлтэй хавсран хэрэглэж болно. Тархины цочмог эмгэгийн үед пирацетамыг бусад хор тайлах болон эргүүлэн сэргээх эмийн зүйлтэй, сэтгэцийн эмгэгийн үед сэтгэц нөлөөт эмийн бэлдмэлтэй хавсран хэрэглэнэ.

  • Анхааруулга: Элэг бөөрний өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд бэлдмэлийн тунг багасгана. Пирацетамыг хэрэглэж байхад нойр өөрчлөгдөж болох ба энэ тохиолдолд бэлдмэлийг үдэш оройн цагаар хэрэглэхгүй.
  • Гаж нөлөө: Хааяа цочромтгой тайван биш болох, хөөрөлд орох, нойргүйдэх, хоол боловсруулах ажиллагаа хямрах, толгой эргэх өвдөх ээрэг гаж нөлөө илэрч болно.
  • Хориглох заалт: Бэлдмэлийн найрлаганд орсон бодисуудад хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн хөхүүл эхчүүд, бөөрний хүнд дутмагшилтай хүмүүст (кератинины клиренс 20мл/мин-аас бага) хэрэглэхгүй.
  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхийг хориглоно.