Бүтээгдэхүүн

Салимон - Дархлаа дэмжих бэлдмэл 50мл - Salimon/цагаан сар/

4300.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Дархлал идэвхжүүлэх бэлдмэл
  • Эм судлалын үйлдэл:
    • Бэлдмэл нь T-лимфоцит, В-лимфоцит, макрофаг гэсэн 3 эсийн хоорондох хоршилт үйл ажиллагааг идэвхжүүлж фагоцит эсүүдийн залгих чадварыг нэмэгдүүлэх;
    • Иммуноглобулины нийлэгжилтийг хурдасгах, хэт исэлдэлт хамааралт дархлал дутагдалын үед антиоксидант үйлдлийн механизмаар бие махбодын дархлааг сэргээх, дархлал дутагдалын бүх хүнд хэлбэрийг багасгах, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, биеийн тамир тэнхээг сайжруулах;
    • Хорт хавдрын туяа ба хими эмчилгээний хордлогыг тайлах, хорт хавдарын эсрэг биеийн эсэргүүцэх чадвар, дархлалын системийг дэмжих үйлдэлтэй.

  • Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг флакон нь шинэсэрхүү бударганы газрын дээд хэсгээс бэлтгэсэн 30%-ийн спиртэн хандмал агуулна.

  • Хэрэглэх заалт:
    • Бүх төрлийн хорт хавдарын үеийн туяа ба хими эмчилгээ, дархлал дутагдлын бүх хэлбэрүүд, биеийн эсэргүүцэл сулрах үед;
    • Хоол тэжээлийн дуршил буурах үед, өвчинд амархан өртөмтгий болох, антибиотик эмийн эмчилгээ, архаг ужиг явцтай өвчнүүд, халдварт өвчин, мэс заслын өмнө ба дараа зэрэг дархлалын тогтолцооны идэвх буурсан үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун:
    • Бэлдмэлийг хоол идсэнээс хойш 20-30 минутын дараа ууж хэрэглэнэ.
    • 6-аас 12 хүртэлх насны хүүхэд 10 дуслаар өдөрт 3 удаа;
    • 12-оос дээш насны хүүхдэд 15 дуслаар өдөрт 3 удаа 10 мл-ээс багагүй усаар шингэлж;
    • Насанд хүрэгсэд 25-30 дуслаар өдөрт 3 удаа 10 мл–ээс багагүй усаар даруулж ууна.

  • Хориглох заалт:
    • Бэлдмэлийн найрлага дахь ургамалд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно.   
    • Флавоноид, флавон агуулсан бүтээгдэхүүнд хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэж болохгүй.
    • Жирэмсэн ба хөхүүл эх, хүүхдэд хэрэглэж болохгүй.
  • Гаж нөлөө:
    • Одоогоор гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэгдээгүй байна.
    • Харшилын буюу хэт мэдрэгшилийн урвалууд илэрч болзошгүй.
  • Эмийн ба бусад харилцан нөлөөлөл: Одоогоор бусад эмтэй сөргөөр харилцан нөлөөлөл үүсгэсэн талаар мэдээлэгдээгүй байна.
  • Анхааруулга ба болгоомжлол:
    • Бэлдмэлийг хадгалах явцад бэлдмэл булингартаж, тунадас унаж болно. Иймээс бэлдмэлийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ.
    • 30%-ийн этилийн спирт агуулагдаж байгаа тул спиртэнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. 
  • Тун хэтрэлт:
    • Одоогоор тун хэтрэлт үүссэн талаар мэдээлэгдээгүй байна.
    • Өвөрмөц антидот байхгүй тул тун хэтрэлт үүсвэл шинж тэмдгийн ба дэмжих эмчилгээ хийнэ.