Бүтээгдэхүүн

Виагрос 100мг №4 - Viagros viagra

11000.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Эр бэлэг эрхтний хөвчрөлийг сайжруулах бэлдмэл
  • Эм судлалын үйлдэл: Силденафил нь циклогуанозинмонофосфат-5 (цГМФ) хэв шинжийн өвөрмөц фосфодиэстераза ферментийг (ФДЭ5) сонгомлоор хүчтэй саатуулагч бэлдмэл юм. Эр бэлэг эрхтний хөвчрөх механизмыг сийрхий бие (кавернозное тело)-д азотын исэл чөлөөлөгддөгөөр тайлбарладаг билээ. Азотын исэл нь цГМФ-ыг ихэсгэсэнээр сийрхий биеийн гөлгөр булчин суларч цусны урсгал нэмэгддэг. Силденафил нь хүний тусгаарласан сийрхий биед шууд сулруулах нөлөө үзүүлдэггүй бөгөөд харин цГМФ-ыг задалдаг ФДЭ5 ферментийг дарангуйлан азотын оксидын үйлдлийг нэмэгдүүлдэг.

 

  • Эмийн найрлага, тун хэмжээ : Нэг  шахмал эм нь  50 мг, 100 мг  силденафил агуулна.                         
  • Туслах бодисууд: Натрийн карбоксиметилцардуул, глюкоз, поливинилпирролидон, магнийн стеарат, гидроксипропилметилцеллюлоз, титанын диоксид, будагч бодис Нэг шахмалд 100мг Силденафил агуулагдана. 

  • Хэрэглэх заалт: Эр бэлэг эрхтний хөвчрөл буурсан үед хэрэглэнэ. Силденафил нь зөвхөн бэлгийн дур хүслийн цочруул байгаа тохиолдолд үр дүнтэй.
  • Хэрэглэх арга, тун: Шахмалыг ууж хэрэглэнэ. Ихэнх хүмүүст хурьцал үйлдэхээс 1 цагийн өмнө 50 мг тунгаар хэрэглэнэ. Үр нөлөө ба зохимж зэргээс хамаарч тунг 100 мг хүртэл ихэсгэх буюу 25 мг болтол багасгаж болно. Хоногийн дээд тун 100 мг. Хоногт нэгээс дээш хэрэглэж болохгүй.

  • Анхааруулга: Эр бэлэг эрхтний хөвчрөлийн бууралтыг оношлох, шалтгааныг тогтоох, тохиромжтой эмчилгээг сонгох зорилгоор эмнэлгийн бүрэн асуумж авах ба биеийн бодит үзлэгийг анхааралтай хийх шаардлагатай. Зүрхний эмгэгтэй байх нь бэлгийн ажлын идэвхэд тодорхой эрсдэл үүсгдэг тул бэлэг эрхтний хөвчрөл бууралтыг эмчлэхийн өмнө эмч зүрх судасны системийн үйл ажиллагааг шинжилнэ.
  • Виагрос нь системийн судас өргөсгөх үйлдэлтэй учир артерийн даралтыг түр зуур бага зэрэг бууруулах боловч энэ нь эмнэлзүйн ач холбогдолгүй бөгөөд ихэнх өвчтөнд урхаг үлдээдэггүй. Виагрос эмийг хэрэглэхийн өмнө эмч ялангуяа бэлгийн ажлын суурин дээр эрсдэлтэй бүлгийн өвчтэй хүмүүст судас өргөсгөх үйлдэлтэй нь холбоотой илэрч болох гаж нөлөөний эрсдлийг сайтар үнэлж дүгнэх шаардлагатай. Зүүн ховдлын цусны урсгал саатсан (аортын нарийсал, томролт, бөглөрөлт, зүрхний булчингийн эмгэг) өвчтөн болон ховор тохиолдолд олон тооны системийн хатингаршлын хам шинж, артерийн даралтыг зохицуулах ургал мэдрэлийн системийн хүнд явцтай алдагдал зэргийн үед судас өргөсгөх бэлдмэлд хэт мэдрэг болдог. Силденафил болон ФДЭ5 ферментийг дарангуйлагч бүх бэлдмэлийг хэрэглэж байгаа үед ховор тохиолдолд харааны мэдрэлийн эмгэг үүснэ. 50-иас дээш насны өвчтөн, чихрийн шижин, артерийн гипертензи, зүрхний бах, цусан дахь липидийн хэмжээ ихсэх, тамхи татах зэрэг нь эрсдэлтэй хүчин зүйлд хамаарна.
  • Альфа адреноблокатор бүлгийн эм хэрэглэж байгаа өвчтөнд даралт буурах бага зэргийн эрсдэл үүсэж болзошгүй тул Виагрос бэлдмэлийг зөвхөн өвчтөний гемодинамик тогтворжсоны дараа хэрэглэнэ. Түүнчлэн силденафилыг бага тунгаар хэрэглэж эхлэх нь зүйтэй.
  • Гаж нөлөө: Виагросыг хэрэглэх үед гаж нөлөө хөнгөн, түр зуурын шинжтэй илэрнэ. Толгой өвдөх, эргэх, судас өргөсөх, хараа өөрчлөгдөх (хараа бүдгэрэх, гэрэлд мэдрэх чадвар өөрчлөгдөх), зүрхний цохилт түргэсэх, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хоол боловсруулах замын хямрал, харшлын урвал, таталт, зүрхний цохилт олшрох, артерийн даралт буурах, муужирч унах, хамраас цус гарах, бөөлжих, нүд улайх, бэлэг эрхтэн удаан хугацаагаар хөвчрөх зэрэг гаж нөлөө илэрч болно.
  • Хориглох заалт: Силденафил болон эмийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй. Нитратын даралт бууруулах үйлдлийг нь нэмэгдүүлдэг учир азотын оксидын донатор, органик нитрат болон бүх хэлбэрийн нитритыг тогтмол хэрэглэдэг өвчтөнд өгөхгүй. Виагросыг 18 хүртэлх насны хүүхдүүд болон эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй.