Бүтээгдэхүүн

Парацетамол 500мг №10

750.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Өвдөлт намдаах, халуун бууруулах бэлдмэл.
  • Эм судлалын үйлдэл: Парацетамол нь фенацетины метаболизмын үр дүнд үүсдэг бодис. Өвдөлт намдаах халуун бууруулах, бага зэрэг үрэвслийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл. Тэрээр простогландины нийлэгжилтийг саатуулснаар ноцицепторын мэдрэмжийг багасган өвдөлт намдаах, нугасны шингэний простагландиныг багасгаж, гипоталамусын дулаан зохицуулгын төвийг хэвийн ажиллагаанд оруулснаар халуун бууруулна.

 

 

  • Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг шахмалд тус бүрт 500 мг парацетамол агуулагдана.

 

  • Хэрэглэх заалт: Янз бүрийн гаралтай сулавтар, дунд зэргийн өвдөлт (тухайлбал толгой, шүдний өвдөлт, мигрень, мэдрүүл булчин, үений өвдөлт, гэмтэл түлэгдлийн өвдөлт), халдварт, үрэвслт (амьсгалын замын цочмог вирусын халдвар, томуу) өвчнүүдийн үеийн халууралтыг намдаах зорилгоор тус тус хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун: 60кг-аас дээш жинтэй насанд хүрэгсэд, ахлах ангийн насны хүүхдэд 0.5г-аар өдөрт 4 удаа хүртэл хэрэглэнэ. Хоногийн дээд тун 4г. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 5-7 өдөр. Хүүхдийн 1 удаагийн тун 6-12 настайд 0.24г, 1-6 настайд 0.12-0.24г, 3 сартайгаас 1 нас хүртэл 0.024-0.12г тус тус байна. Хоногт 4 удаа хэрэглэнэ (4 цагийн зайтай). Эмчилгээний үргэлжлэх хугацаа 3 хоног

  • Гаж нөлөө: Дотор муухайрах, өрц орчимд өвдөх, харшлын шинж тэмдэг илрэх (арьсаар туурах, загатнах, чонон хөрвөс, квинкын хаван), хааяа цус багадах, тромбоцитопени, цусанд метагемоглобин үүсэх зэрэг үзэгдэл илэрч болно. Элэг хордуулах гаж нөлөө илэрч болзошгүй.
  • Хориглох заалт: Элэг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, глюкоз-6-фосфатдегидрогеназ ферментийн хомсдол, цусны өвчнүүд, 3 сар хүртэлх насны хүүхэд, парацетамолд хэт мэдрэг хүмүүс зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.
  • Анхааруулга! Элэг бөөрний өвчтэй буюу халдварт гепатитаар өвчилж байсан хүмүүс, цусны билирубин ихэссэн үе, жирэмсэн, хөхүүл эхчүүд, өндөр настан зэрэгт болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
  • Барбитуратууд, таталдааны эсрэг бэлдмэлүүд, рифампицин, согтууруулах ундаа зэргийг хамт хэрэглэхэд парацетамолын элгийг хордуулах үйлдэл ихэснэ. Парацетамолын эмчилгээний үед цусны үзүүлэлт, элэгний үйл ажиллагааг заавал хянаж байх шаардлагатай.