Бүтээгдэхүүн

Азитрон 100мг №6 Суспенз нунтаг

15600.0
Худалдаж авах

 
  • Эмийн эмчилгээний бүлэг: Макролидын бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик.
  • Фармакокинетик: Азитромицин тосонд сайн уусах ба хүчиллэг орчинд тэсвэртэй байдаг нь хоол боловсруулах замаар түргэн шимэгдэх нөхцлийг бүрдүүлнэ.   Азитромицин амьсгалын зам, шээс бэлгийн замын эд эрхтнүүд ялангуяа түрүү булчирхай мөн арьс зөөлөн эдэд сайн нэвтэрнэ. Бэлдмэлийн хагас гадагшлалтын үе удаан ба эдүүдэд өндөр түвшрүүлэгтэйгээр (цусны сийвэнгээс 10-50 дахин их) агуулагддаг. Учир нь Азитромицин цусны уурагтай бага холбогддог ба эукариот эсэд нэвтрэх чадвартай бөгөөд лизосомын ойролцоо рН бага орчинд хуримтлагддаг. Бэлдмэлийн тархалтын эзэлхүүн их бөгөөд сийвэнгийн клиренс нь өндөр байдаг. Азитромицин нь лизосомд хуримтлагдах бөгөөд энэ нь эсийн доторх үүсгэгчид үйлчлэхэд сайнаар нөлөөлнө. Фагоцит нь  Азитромициныг халдвар байршиж буй хэсэгт хүргэх бөгөөд фагоцитозын үйл ажиллагааны үед чөлөөлөгдөнө. Үрэвслийн голомтонд Азитромицины түвшрүүлэг эрүүл эдийнхээс ойролцоогоор 24-34%-иар их байдаг. Азитромицин фагоцитэд өндөр түвшрүүлэгтэй оршдог боловч түүний үйл ажиллагаанд нөлөөлдөггүй. Богино хугацааны ээлж эмчилгээний (3-5 хоног) үед бэлдмэлийн бактери үхүүлэх түвшрүүлэг, үрэвслийн голомтонд сүүлийн тунг ууснаас хойш 5-7 өдрийн турш хадгалагдана. Элгэнд метилгүйжиж идэвхгүй метаболит үүсгэнэ. Цусны сийвэнгээс 2 үе шатаар ялгарна. Бэлдмэлийг 8-24 цагийн зайтай хэрэглэхэд хагас гадагшлалтын үе нь 14-20 цаг, 24-72 цагийн зайтай хэрэглэхэд 41 цаг байна.                 

  • Эмийн найрлага, тун хэмжээ: 1 уут бэлдмэл нь 100 мг азитромицинтэй шүтэлцэх азитромицины дигидратыг агуулна.   
  • Туслах бодис: сахароз, аспартам, гипромеллоз, натрийн карбоксиметилцеллюлоз, натрийн карбонат, аэросил, нимбэг болон жүржийн  амт үнэр оруулагч.

Хэрэглэх арга, тун: Хоолны дараа 1 уут бэлдмэлийг 50 мл хүйтэн усанд найруулаад  шууд ууж хэрэглэнэ.

Бэлдмэлийн хоногийн тун, эмчилгээний схем, эмчилгээний үргэлжлэх хугацааг эмч тогтооно. Хоногийн тунг 0.5 г буюу 5 уутаас хэтрүүлэн хэрэглэхийг хориглоно. Бэлдмэлийг хоол идэхээс 1 цагийн өмнө буюу 2 цагийн дараа дараах тунгаар хэрэглэнэ. Амьсгалын дээд ба доод замын халдвар, арьс ба зөөлөн эдийн халдварын (Лаймын өвчний эхний шатаас бусад) үед 20 мг/кг тунгаар хоногт 1 удаа 3 өдөр хэрэглэнэ. Уушгины үрэвслийн үед  эхний өдөр 10 мг/кг тунгаар хоногт 1 удаа, дараагийн 2-5 дахь өдрүүдэд 5 мг/кг тунгаар хэрэглэнэ.

Биеийн жин /кг/

Эмчилгээний эхний өдөр

Эмчилгээний дараагийн 2-5 дахь өдөр

5 кг

100 мг буюу 1 уут

50 мг буюу хагас уут

6 кг

100 мг буюу 1 уут

60 мг буюу хагас 6/10 уут

7 кг

100 мг буюу 1 уут

70 мг буюу хагас 7/10 уут

8 кг

100 мг буюу 1 уут

80 мг буюу хагас 8/10 уут

9 кг

100 мг буюу 1 уут

90 мг буюу хагас 9/10 уут

10-14 кг

200 мг буюу 2 уут

100 мг буюу 1 уут

15-24 кг

400 мг буюу 4 уут

200 мг буюу 2 уут

 

  • Анхааруулга:
    • 2 болон түүнээс дээш насны хүүхэд ууж хэрэглэнэ. 
    • Ходоодны хүчиллэгийг саармагжуулах эмтэй 2 цагийн зайтай хэрэглэнэ. Эмчилгээг зогсоосны дараа зарим өвчтөнд харшлын урвал илрэх  энэ үед эмчийн хяналт дор тусгай эмчилгээ хийнэ.
  • Хориглох заалт: Уг бүлгийн эмэнд хэт мэдрэг хүмүүс, элэг бөөрний дутагдал, хөхүүл үед хориглоно. Мөн зүрхний хэм алдагдсан, элэг бөөрний үйл ажиллагаа өөрчлөлттэй хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ.   
  • Гаж нөлөө:                        
    • Хоол боловсруулах тогтолцооны зүгээс: суулгах (5%), дотор муухайрах (3%), хэвлийгээр өвдөх (3%,) гэдэс дүүрэх, бөөлжих, цөс зогсонгошилын шарлалт, хүүхдэд өтгөн хатах, хоолонд дургүй болох зэрэг шинж илэрнэ.
    • Зүрх судасны тогтолцооны зүгээс: зүрх дэлсэх, цээжээр өвдөх  шинж (1%) илэрнэ.
    • Мэдрэлийн тогтолцооны зүгээс: толгой өвдөх, нойрмоглох, хүүхдэд цочромтгой болох, нойргүйдэх шинж (1% бага)  илэрнэ.
    • Шээс бэлгийн замын тогтолцооны зүгээс: үтрээний кандидоз, бөөрний үрэвсэл (1% бага)  тохиолдоно.
    • Харшлын урвал: Арьсаар туурах, гэрэлд хэт мэдрэгших, Квинкийн хаван, чонон хөрвөс ховор тохиолдоно.
    • Тун хэтрэх үед: дотор муухайрах, түр зуур сонсгол муудах, бөөлжих, суулгах шинж илэрнэ.