Бүтээгдэхүүн

Барбитал 5 мг №10

4500.0
Худалдаж авах

 

  • Эмийн эмчилгээний бүлэг: Уналт, таталтын эсрэг бэлдмэл
  • Эм судлалын үйлдэл: Нойрсуулах, тайвшруулах, таталдаа бууруулах үйлдэл үзүүлнэ. Барбитуратууд нь төв мэдрэлийн системийн сонгомол бус дарангуйлагчид юм. Фенобарбитал нь барбитуратын уламжлалын бусад эмүүдтэй харьцуулахад тархины хөдөлгөөний төвүүдийн сэрэх чанарыг хүчтэй бууруулах ба бага тунгаар судасны агчил, артерийн даралт ихсэх эхний үед сайн нөлөө үзүүлнэ. Фенобарбитал нь ГАМК-н рецепторт нөлөөлж симпатик саадыг нэмэгдүүлдэг ба таталдалтын голомтын нейроны сэрэмтгий чанарыг бууруулж, таталдалтын тархалтыг бууруулдаг. Фенобарбиталын нойрсуулах үйлдэл ууснаас хойш 1-1.5 цагийн дараа эхэлж, 6-8 цаг үргэлжилнэ. Фенобарбитал эпилепсийн эсрэг сайн нөлөөлнө. Уналт таталтын эсрэг үйлдэл нь симпатик мэдрэлийн Төв мэдрэлийн системд сэрэл дамжуулалтыг дарангуйлах процесстой холбоотой үүсдэг. Фенобарбитал нь глюкуронилтрансфераза ферменттэй холбогдон цусны сийвэн дахь билирубиний хэмжээг бууруулна.
  • Олгох нөхцөл: Эмчийн жороор олгоно.

  • Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг шахмал нь 5 мг фенобарбитал агуулна.
  • Туслах бодисууд: Цардуул, лактоз, микрокристалцеллюлоз, натрийн карбоксиметилцардуул, поливинилпирролидон, магнийн стеарат, тальк.

  • Хэрэглэх заалт: Эпилепси, нойргүйдэл, мэдрэлийн хөөрөл, хорей, цусны даралт ихсэх өвчин, зүрхний бах, мигрень, гипертиреоз, цусан дахь билирубиний хэмжээ ихсэх үед/урьдчилан сэргийлэх ба эмчлэх/, айдас түгшүүрийг багасгах зэрэг өвчнүүдэд хэрэглэхээс гадна ходоод гэдэсний гөлгөр булчингийн агчлын үед гуа хатан, папаверин болон бусад агчил тавиулах эмүүдийн хамт хэрэглэнэ.

  • Хэрэглэх арга, тун:

    • Тохиромжтой тунг өвчний хүнд хөнгөнтэй уялдуулан килограмм жинд тохируулан эмчилгээний тунг эмч тодорхойлно.
    • Хүүхдэд 1-10мг/кг-аар өдөрт 3 удаа хоол идэхээс 30-40 минутын өмнө эмийг нухаж, 10-15 мл усанд уусгаж уулгана. Дараа нь 20-30мл ус нэмж уулгана.

  • Анхааруулга ба болгоомжлол:
    • Хэрэглэгч та эмийг худалдан авахдаа дараах 3 зүйлийг шалгана уу!
    • Тун хэмжээ, хүчинтэй хугацааг нь сайн харж авах
    • Эмчийн бичсэн жортой эмийн тунг тулгаж харах
    • Хүүхдэд хэрэглэх тунгаар олгож байгаа эсэхийг жор баригчаас лавлаж асуух.
    • Бие султай эмчлүүлэгчдэд ердийн тунгаар ч хэрэглэхэд ой санамжаа алдах, сэтгэл гутралд орох, өмнө хэрэглэсэн эмийн үйлдэл өөрчлөгдөх өндөр эрсдэлтэй тул  болгоомжтой хэрэглэнэ үү.
  • Хориглох заалт: Бэлдмэлд агуулагдах бодисуудад хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно. Цус багадалт, чихрийн шижин, элэгний ком, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа дарангуйлагдсан, сэтгэл гутрал, хэт хөдөлгөөнтөх, тиреотоксикоз өвчний үед болон бронхоспазм, астмын шинж тэмдэгтэй, хурц болон архаг өвдөлттэй, бөөрний дутагдалтай, эмийн хамааралтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно. Хөхүүл болон жирэмсэн үе, амьсгал дарангуйлагдсан өвчтөн, порфири өвчний үед хэрэглэхгүй.
  • Гаж нөлөө: Фенобарбиталыг удаан хугацаагаар хэрэглэхэд бие эвгүйцэх, нойрмоглох, толгой өвдөх, цусанд өөрчлөлт гарах зэрэг гаж нөлөө илэрч болно. Энэ нь голдуу эмийн тунг хэтрүүлснээс үүснэ. Фенобарбиталыг таталдааны эсрэг эмүүдтэй хамт хэрэглэхэд түүний гаж нөлөө үлэмж багасдаг.
    • Мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас: Толгой эргэх, бие сульдах, муужрах, хөдөлгөөний баримжаа алдагдах, гар салганах, толгой өвдөх, нойрмоглох, сэтгэл гутрах, сэтгэл хөөрөх, хэт мэдрэг болох, нойргүйдэх, хар дарах шинж тэмдэг илэрч болно.
    • Тулгуур эрхтний талаас: Удаан хэрэглэхэд яс хэврэгших /остеофороз /, рахит үүснэ.
    • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас: Бөөлжих, өтгөн хатах, дотор муухай оргих, удаан хугацаагаар хэрэглэхэд элэгний үйл ажиллагаа алдагдах шинж тэмдэг илэрч болно.
    • Цусны эргэлтийн эрхтний талаас: Цус багадалт, цусан дахь ялтаст эс, цагаан эсийн тоо цөөрөх.
    • Харшлын урвал: Арьсны тууралт, чонон хөрвөс, арьсны үрэвсэл, нүүр уруул хавдах, Стивенс-Жонсоны хам шинж, амьсгалахад хүндрэлтэй болох шинж тэмдэг илэрч болно.
    • Бусад- Хараа муудах, урт хугацаагаар хэрэглэхэд эмийн хамаарал, “Үгүйлэх” хам шинж үүсэх, айдас түгшүүр, артерийн даралт буурах, шөрмөс татах зэрэг шинж илэрч болно.
  • Тун хэтрэлт: Хурц хордлого, нистагм, тэнцвэр алдагдах, толгой эргэх, толгой өвдөх, гуйвах, сульдах, рефлекс алдагдах, нойрмоглох, биеийн дулаан буурах, эсвэл ихсэх, амьсгал давчдах, амьсгал удаашрах, амьсгаадах, сэтгэл хөөрөх, хүүхэн хараа нарийсах, шээс ховордох, зүрхний хэм түргэсэх эсвэл удаашрах, царай хөхрөх эсвэл улайх, кома-д орох зэрэг шинж тэмдэг илрэх ба 2-10 г уухад ухаан самуурлын, ухамсарт ухаан балартлын байдалд орно. Хожим нь уушигны үрэвсэл, цус багадалт үүсдэг.