Бүтээгдэхүүн

Дикломон 100мг №100 Шахмал /ретард/

29500.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл.
  • Эм судлалын үйлдэл: Диклофенак нь үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах болон халуун бууруулах үйлдэлтэй.
    • Диклофенак нь простагландины нийлэгжилтийг дарангуйлах замаар үрэвсэл, өвдөлт болон халууралт үүсэх эмгэг жамд нөлөөлнө.
    • Мөн цусны ялтаст эсийн агрегацийг багасгаснаар цус шингэрүүлэх, цусны урсамтгай чанарыг сайжруулна.

  • Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг бүрхүүлтэй шахмал нь 100 мг диклофенак натрийг тус тус агуулна.
  • Туслах бодисууд: Лактоз, цардуул, натрийн карбоксиметил цардуул, магнийн стеарат, поливинилпирролидон, гидроксипропилметилцеллюлоз фталат, тальк, титаний диоксид.

 

  • Хэрэглэх заалт:
    • Үе мөчний хэрлэг (ревматизм),
    • Остеоартрит,
    • Остеоартроз,
    • Хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үений үрэвсэл (Бехтеревийн өвчин) үе ясжих, хэлбэр дүрсээ алдах,
    • Үе мөчний зөөлөн эдийн болон үений уутны үрэвсэл,
    • Мэдрэлийн гаралтай өвдөлт, булчингийн хурц үрэвсэлд хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга ба тун: Шахмалыг хоол идэх үедээ буюу хоолны дараа бүхлээр залгиж хангалттай хэмжээний усаар даруулж ууна. Өвчний хүнд хөнгөнтэй уялдуулан хувь хүнд тохируулан тунг сонгоно.
    • Ревматоид артритын үед:
    • Насанд хүрэгчдэд 50 мг-аар хоногт 3-4 удаа уух буюу 75 мг-аар хоногт 1-2 удаа хэрэглэнэ. Хоногийн тун 225 мг-аас хэтэрч болохгүй.
    • Остеоартритын үед:
    • Насанд хүрэгчдэд 50 мг-аар өдөрт 3-4 удаа буюу 75 мг-аар өдөрт 2 удаа ууж хэрэглэнэ.
    • Анкилоз бүхий спондилитын үед:
    • Насанд хүрэгчдэд Насанд хүрэгсэд 50 мг-аар хоногт 2 удаа ууна. 
    • Ээлж эмчилгээ 5-6 хоног үргэлжилнэ.

  • Хориглох заалт:
    • Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүст;
    • Сэдрэлийн үедээ байгаа ходоод эсвэл гэдэсний шархлаа өвчин, ходоод гэдэсний цус алдалт, цооролттой өвчтөнд;
    • Элэгний дутагдлын үед;
    • Бөөрний дутагдал (креатининий клиренс  <30 мл / мин) үед;
    • Зүрхний хүнд хэлбэрийн дутагдлын үед;
    • Харшлын өвчин ялангуяа гуурсан хоолойн багтраа, цочмог ринит, хамрын ургацаг, ацетилсалицилын хүчил ба бусад стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдийн шалтгаант чонон хөрвөс илэрсэн гэх өгүүлэмжтэй бол;
    • Жирэмсний сүүлийн гурван сартайд;
    • 6-аас доош насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.
  • Гаж нөлөө:
    • Ходоод гэдэсний замаас гарах өөрчлөлт: Огих, бөөлжих, суулгах, ходоод гэдэсээс цус алдаж цус багадалт үүсэх хүртэл гаж нөлөө илэрч болно. Заримдаа хоолны шингэц муудах, гэдэс дүүрэх, гэдэс базлах, хоолны дуршил буурах болон ходоод гэдэсний шархлаа (заримдаа цус алдалт) үүсч болно.
    • Төв мэдрэлийн систем болон мэдрэх эрхтэний талаас гарах өөрчлөлт: ТМС-ийн талаас заримдаа толгой өвдөх, цочромтгой болох, ядрах, толгой эргэх, чих дүнгэнэх зэрэг гаж нөлөө илэрдэг. Мөн хүзүү хөших, толгой өвдөх, огих, бөөлжих, халуурах, орон зайн баримжаа алдах зэрэг шинж илэрч болно.
    • Цус ба тунгалгын тогтолцооны талаас гарах өөрчлөлт: маш ховор-  тромбоцитопени, лейкопени, цус задралын цус багадалт, апластик цус багадалт, агранулоцитоз.
    • Дархлаа тогтолцооны талаас гарах өөрчлөлт: ховор- хэт мэдрэгшилийн урвалууд, анафилаксийн/анафилакси төст урвалууд, үүнд артерийн даралт буурах болон анафилаксийн шок; маш ховор- ангионевротик хаван (нүүрний хаванг оруулаад).
    • Сэтгэцийн талын алдагдал: маш ховор- баримжаа алдагдах, сэтгэл унал, нойргүйдэл, хар дарж зүүдлэх, цочромхой болох, солиорлын шинж, алдагдал.
    • Мэдрэлийн тогтолцооны талаас гарах өөрчлөлт: элбэг- толгой өвдөх, толгой эргэх; ховор- нойрмоглох; маш ховор- парестези, ой тогтоолт сулрах, таталт, түгшүүрлэх, чичрэх, асептик менингит, дисгевзи, тархины цусан хангамжийн алдагдал.
    • Харааны эрхтэн тогтолцооны талаас гарах өөрчлөлт: маш ховор- хараа муудах, хараа бүрэлзэх, юм хоёрлож харагдах.
    • Сонсгол болон тэнцвэрийн эрхтний талаас гарах өөрчлөлт: элбэг- толгой эргэх; маш ховор- чих шуугих, сонсгол алдагдах.
    • Зүрхний талаас гарах өөрчлөлт: хаяа- миокардын инфаркт, зүрхний дутагдал, зүрх дэлсэх, цээжний хэнхэрцэгийн өвдөлт.
    • Судасны талаас гарах өөрчлөлт: маш ховор- артерийн гипертензи, васкулит.
    • Амьсгалын эрхтэн тогтолцоо, цээжний хөндий болон голтын талаас гарах өөрчлөлт: ховор- багтраа (амьсгаадалтыг оруулаад); маш ховор- уушигны үрэвсэл.
    • Хоол боловсруулах замын талаас гарах өөрчлөлт: элбэг- дотор муухайрах, бөөлжих, суулгах, диспепси, хэвлийн өвдөлт, гэдэс дүүрэх, хоолны дуршил буурах; ховор- гастрит, ходоод гэдэсний цус алдалт, цустай бөөлжих, цустай суулгах, мелена, ходоод болон гэдэсний шархлаа (цус алдалттай болон алдалтгүй, гастроинтестиналь стеноз, цооролт, үүний улмаас перитонит үүсч болно); маш ховор- колит (түүн дотроо геморройн, ишемийн колит болон шархлаат колит, Кроны өвчин сэдрэх), өтгөн хатах, стоматит, глоссит, улаан хоолойн талаас гарах хямрал, өрц маягийн гэдэсний өвчин, нойр булчирхайн үрэвсэл.
    • Элэг, цөсний замын талаас гарах өөрчлөлт: элбэг- трансаминазуудын түвшин нэмэгдэх; ховор- гепатит, шарлалт, элэгний үйл ажиллагааны алдагдал; маш ховор- цахилгаан хэлбэрийн гепатит, элэгний үхжил, элэгний дутагдал.
    • Арьс, арьсан доорх өөхөн эслэгийн талаас гарах өөрчлөлт: элбэг- тууралт; ховор- чонон хөрвөс; маш ховор- идээт дерматит, экзем, эритем, олон хэлбэршилт эритем, Стивенс-Жонсоны хам шинж, эпидермисын хордлогот үхжилт (Лайеллын хам шинж), эксфолиатив дерматит, үс халцрах, гэрэлд хэт мэдрэгших урвал, тууралт, Шенлей-Генохийн хам шинж, загатнаа.
    • Бөөр болон шээс ялгаруулах эрхтэн тогтолцооны талаас гарах өөрчлөлт:  маш ховор- бөөрний цочмог дутмагшил, гематури, протеинури, нефротик хам шинж, бөөрний папилляр некроз.