Бүтээгдэхүүн

Ксезолин 0.1%-10мл - Хамрын шүршлэг /Ayll/

7000.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Альфа-адреномиметик бүлгийн эм
  • Эм судлалын үйлдэл:Хамар хоолойн практикт хэсэг газрын судас нарийсгах үйлдэлтэй имидазолын уламжлалын альфа-адреномиметик бүлгийн эм.
    • Ксезолин нь хэсэг газарт хэрэглэхэд хамрын салст бүрхүүлийн цусны судсыг нарийсгаж, улмаар хамар залгиурын салст бүрхүүлийн хаван, улайлтыг багасгана. Үүний үр дүнд хамрын амьсгал хөнгөрч чөлөөтэй болно.
    •  Ксезолин нь хамрын салст бүрхүүл мэдрэг хүмүүст тохиромжтой төдийгүй хамрын хөндийн pH орчинг тэнцвэржүүлж өгдөг. Эмийн найрлаганд буй туслах бодис болох сорбитол, гипромеллоза нь хамрын салст бүрхүүл цочрох, хуурайших, шинж тэмдгийг багасгаж, чийгшүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг.
    • Эмчилгээний тунгаар хэрэглэхэд хамрын салстыг цочроохгүй, улайлт үүсэхгүй. Эмийн үйлдэл нь хэрэглэсний дараа 1-3 минутын дараа эхэлж 12 цагийн турш үргэлжилнэ.

  • Эмийн найрлага, тун хэмжээ: 1мл шүршлэг нь 1мг ксилометазолины гидрохлорид агуулна.
  • Туслах бодисууд- Натрийн дигидрофосфат, натрийн гидрофосфат, натрийн хлорид, сорбитол, гидроксипропилметил целлюлоз, бензалконы хлорид, цэвэршүүлсэн ус

  • Хэрэглэх заалт: Ксезолин шүршлэг эмийг дараах тохиолдолд хэрэглэнэ.
    • Вирусын болон нянгын гаралтай хамрын салст бүрхүүлийн цочмог үрэвсэл
    • Хамрын дайвар хөндийн үрэвсэл, түүний сэдрэл хамрын салст бүрхүүлийн харшлын гаралтай үрэвсэл
    • Дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах)
    • Хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах
    • Хамрын хөндийд хийх ажилбарт өвчтөнг бэлтгэхэд тус тус хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун: 0,1%-ийн шүршлэгийг насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд 1 шүршилтээр (шаардлагатай үед давтаж болно) хоногт 3-4 удаа шүршиж хэрэглэнэ. Эмчилгээг тасралтгүй 10 хоног үргэлжлүүлж болно.

 

  • Гаж нөлөө: Хамрын салст бүрхүүл цочирч хорсох, хуурайшиж таагүй мэдрэмж төрөх, удаан хугацаагаар хэрэглэх үед хамрын салст хавагнах, шүүрэл нь ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болно. Мөн тунг хэтрүүлэх болон бэлдмэлийг залгисан үед хааяа толгой өвдөх, зүрхний цохилт олшрох зэрэг шинж тэмдэг ажиглагдана.
  • Хориглох заалт: Хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин ба эмийн найрлаганд буй бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно.
  • Анхааруулга: Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эмчийн заавраар хэрэглэж болно. Мөн эмийг артерийн даралт ихтэй, зүрхний бах, чихрийн шижин өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.
  • Бусад эмтэй харилцан үйлчлэл: Ксезолиныг сэтгэл гутралын эсрэг эмүүд, моноаминооксидаза ферментэд хориг үүсгэдэг эмүүдтэй хамт нэг зэрэг хэрэглэж болохгүй.