Пенициллиний бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй хагас нийлэг антибиотик. Грам-эерэг, грам-сөрөг нянгийн аль алинд нөлөөлнө. Харин пенциллиниза фермент ялгаруулдаг нянд нөлөөлөхгүй
Хоол боловсруулах замаар сайн шимэгдэнэ. Хэрэглэснээс 1-1,5 цагийн дараа цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ
Амоксициллины тригидрат 500мг
Амьсгал ба шээсний замын халдварууд, перитонит, эндометрит, арьс зөөлөн эдийн халдвар болон бусад пенициллинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүдэд хэрэглэнэ
Насанд хүрэгсэд, 10-аас дээш насны хүүхдэд (40кг-аас дээш жинтэй) 0,5г-аар хоногт 3 удаа ууна
Тухайн бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, халдварт мононуклеозын үед хэрэглэхгүй. Харшилтай хүмүүс маш болгоомжтой хэрэглэвэл зохино