Пенциллиний бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй хагас нийлэг антибиотик. Хүүхдийн тунгаар савлагдсан
Грам-эерэг, грам-сөрөг нянгийн аль алинд нөлөөлнө. Амьсгал ба шээсний замын халдварууд, перитонит, эндометрит, арьс зөөлөн эдийн халдвар болон бусад пенициллинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүдэд хэрэглэнэ
Амоксициллины тригидрат 250мг
4-10 насны хүүхэд 0,25г-аар/1капсулаар/ хоногт 3 удаа, 2-5 настайд 0,125г-аар, 2-оос доош насны хүүхэд 20мг/кг-аар(хоногийн тунг 3 хувааж хэрэглэх) тус тус хэрэглэнэ
Хоол боловсруулах замаар сайн шимэгдэнэ. Хэрэглэснээс 1-1,5 цагийн дараа цусан дахь концентраци дээд хэмжээндээ хүрнэ
Тухайн бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, халдварт мононуклеозын үед хэрэглэхгүй. Пенницилиний бүлгийн антибиотикт харшилтай хүмүүс маш болгоомжтой хэрэглэвэл зохино