Бүтээгдэхүүн

Нефромон - Бөөр хамгаалах бэлдмэл 100мл

4700.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Бөөр хамгаалах бэлдмэл
  • Эм судлалын үйлдэл:  Бэлдмэл нь бөөрний түүдгэнцэр сувганцрын хучуур эсийн гэмтэл, үрэвсэл, үхжлийг багасгах, дистрофийг бууруулах, электролитийн солилцоог хэвийн болгох, шээсний ялгаралтыг ихэсгэж хаван бууруулах, хордлого тайлах, бөөрний гаралтай даралт ихсэлтийг багасгах үйлдэл тус тус үзүүлнэ. Уг бэлдмэлийн найрлага дахь нийлбэр флавниод нь антиоксидант, мембран бэхжүүлэх дархлаа зохицуулах, өөртөө харших урвалыг дарангуйлах үйлдлийн механизмаар цусны сийвэн болон бөөрний эдэд  хуримтлагдсан хэм исэлдэлтийн хорт бүтээгдэхүүнийг багасгаж  азотын хортой бүтээгдэхүүн мочевин, креатинин болон дархан бүрдлийг бие махбодоос зайлуулна. ​​​​​​​

  • Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг флакон нь нарийн навчит цахилдагийн үндэс, үндэслэг ишнээс бэлтгэсэн 50%-ийн спиртэн хандмал агуулна.

  • Хэрэглэх заалт:
    • Бөөрний үрэвсэл, гломерулонефрит, пиелонефрит, бөөр шээсний замын бусад үрэвсэлт өвчин,
    • Бөөрний гаралтай цусны даралт ихсэх, хавагнах хам шинж, шээсний ялгаралт буурсан үед тус тус хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун:
    • Бэлдмэлийг хоолны дараа 5-10 мл-ээр өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.
    • Ээлж эмчилгээ нь 14-28 хоног үргэлжилнэ.

  • Хориглох заалт:
    • Бэлдмэлийн найрлага дахь ургамалд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно.   
    • Флавоноид, флавон агуулсан бүтээгдэхүүнд хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэж болохгүй.
    • Жирэмсэн ба хөхүүл эх, хүүхдэд хэрэглэж болохгүй.
  • Гаж нөлөө:
    • Одоогоор гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэгдээгүй байна.
    • Харшилын буюу хэт мэдрэгшилийн урвалууд илэрч болзошгүй.
  • Эмийн ба бусад харилцан нөлөөлөл:
    • Одоогоор бусад эмтэй сөргөөр харилцан нөлөөлөл үүсгэсэн талаар мэдээлэгдээгүй байна.
    • Элэгний CYP(P450) ферментийн нөлөөгөөр хувирдаг эмүүдтэй фармакокинетикийн харилцан нөлөөлөл үүсгэх магадлалтай.