Бүтээгдэхүүн

Нафазолин 1%-10мл спрей

3750.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Адренорецепторыг сэргээх эм
  • Эм судлалын үйлдэл: Нафазолины гидрохлорид буюу 2-нафтилметил-имидазолын гидрохлорид нь адреноидэвхит мэдрэлийн системийн α-2 адренорецепторыг сэргээснээр зах хязгаарын цусны судас нарийсах үйлдэл илэрнэ.

  • Эмийн найрлага, тун хэмжээ: 1мл шүршлэг нь 0,01г нафазолины гидрохлорид агуулна.
  • Туслах бодисууд: борын хүчил,  натрийн тетраборат,  глицерин,  ментол,  цэвэршүүлсэн ус

  • Хэрэглэх заалт: Хамрын салстын цочмог үрэвсэл, хамрын хөндий дурандах, гайморын хөндийн үрэвсэл, хамрын цус алдалт зэрэгт хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун: Хоногт 1-2 шүршилтээр 3-4 удаа хамарт шүршиж хэрэглэнэ.

 

  • Гаж нөлөө: Удаан хугацаагаар хэрэглэвэл салст бүрхүүл цайх ба цочирсноос шархалж болзошгүй.
  • Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг хүмүүс, зүрхний органик өөрчлөлтүүд /зүрхний бах, титэм судасны дутагдал/, гипертони, тархины атеросклероз, чихрийн шижингийн хүнд хэлбэрийн үед хэрэглэхийг хориглоно.
  • Бусад эмтэй харилцан үйлчлэл: Хэсгийн мэдээгүйжүүлэгч эмний үйлдлийг сулруулдаг. Антидепрессант, мапротилин эмтэй хамт хэрэглэвэл нөлөөг нэмэгдүүлнэ.