Бүтээгдэхүүн

Кларитрон 250мг №14 - Антибиотик Кларитромицин

14000.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Макролидын бүлгийн антибиотик
  • Эм судлалын үйлдэл: Бактерийн 50S рибосомын субъединицид үйлчилж микробын эсийн уургийн нийлэгжилтийг дарангуйлж, микробын эсрэг нөлөөлнө. Бэлдмэл өргөн хүрээний үйлдэлтэй бөгөөд өөрөөр хэлбэл агаартан ба агааргүйтэн Грамм эерэг сөрөг бактериудад идэвхитэй үйлчилнэ. Кларитромицин Legionella pneumophila, Mycoplasma pneumoniae, Streptococcus agalactiae, Streptococcus pyogenes, Streptocoocus viridans, Streptococcus pneumonia, Haemophilis influenza, Haemophilis parainfluenzae, Neisseria gonorrhoeae, Listeria monocytogenes, Pasteurella multocida, Campylobacter jejuni, Chlamydia pneumonia, Moraxella catarrhalis, Bordetella pertussis, Borrelia burgdorferi, Staphylococcus aureus, Clostridum perfringens, Peptococcus niger, Propionibacterium acnes, Bacteroides melaninogenicus, Mycobacterium chelonae, Mycobacterium fortuitum, Mycobacterium intraccellulare зэрэг бичил биетнүүдэд идэвхитэй нөлөөлөх ба харин Enterobacteriaceae, Pseudomonas spp зэрэгт үйлчлэхгүй.

  • Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг капсул нь 250мг кларитромицин агуулна.
  • Туслах бодис: Эрдэнэшишийн цардуул, бичил талст целлюлоза (Avicel PH 101), бичил талст целлюлоза(Avicel PH 102), усгүй коллоид кремнийн хоёрч исэл, цармагжуулалтын өмнөх цардуул, калийн полиакриллин, тальк, магнийн стеарат.
  • Бүрхүүлд: гипромеллоз 6cps, тальк, титанийн хоёрч исэл (Е171), пропилленгликоль, хинолины шар будагч бодис (Е104) тус тус агуулагдана

 

  • Хэрэглэх заалт:
    • Бэлдмэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн амьсгалын дээд замын халдвар (тонзиллофарингит, цочмог синусит),
    • Амьсгалын доод замын халдвар (цочмог бронхит, архаг бронхитын сэдрэл, эмнэлгээс гадуур туссан уушгины хатгалгаа, тодорхой бус хэв шинжит уушгины хатгалгаа),
    • Дунд чихний халдвар,
    • Арьс, зөөлөн эдийн халдвар, үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
    • ДОХ-той өвчтөнийг халдвараас урьдчилан сэргийлэх,
    • Ходоод 12 хуруу гэдэсний шархлаатай өвчтөний Н.pylori нянгийн эмчилгээнд хэрэглэхээс гадна бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн бусад халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун: Капсулыг бүтнээр нь 100мл усаар даруулж ууна. Насанд хүрэгсэд болон 12-с дээш насны хүүхдэд 250 мг-аар 12 цагийн зайтай хэрэглэнэ.
    • Синусит болон H. influenzae нянгаар үүсгэгдсэн халдварын үед 500 мг-аар 12 цагийн зайтай хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 8-14 хоног үргэлжилнэ. Н. pylori нянгийн эмчилгээнд 250-500 мг-аар хоногт 2 удаа 7 өдөр бусад эмийн бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ. 12-с доош насны хүүхдэд хөвмөл хэлбэрийг хэрэглэх бөгөөд хоногт 15мг/кг тунгаар 2 хувааж хэрэглэнэ. Ээлж эмчилгээ 7-14 хоног үргэлжилнэ.
    • Micobacterium avium complex-р үүсгэгдсэн тархмал халдварын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлтэнд 500 мг-р 12 цагийн зайтай хэрэглэнэ. Хоногийн дээд тун 2 г. Хүүхдэд хоногт 15мг/кг тунгаар 2 хувааж хэрэглэнэ. Бэлдмэлийг 12 цагийн зайтай 500мг-аас их тунгаар хэрэглэж болохгүй. Хүүхдэд хэрэглэх хоногийн дээд тун 1г. Бөөрний дутагдлын үед (креатинины клиренс 30 мл/мин-с бага) бэлдмэлийн тунг 2 дахин багасгах буюу эм хэрэглэх зайг 2 дахин уртасгана.

 

  • Анхааруулга: Кларитромициныг элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэх ба бэлдмэл линкомицинтэй солбицсон дасал үүсгэж болохыг анхаарах хэрэгтэй.
  • Гаж нөлөө: Хоол боловсруулах системийн талаас  дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах ховор тохиолдолд трансминазын идэвх түр зуур ихсэх, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх, хэлний үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, хэл шүд өнгөө алдах зарим үед элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх, элэгний үрэвсэл, шарлах шинж илрэх, төв мэдрэлийн талаас толгой эргэх, айж түгшүүрлэх, нойргүйдэх, хар дарах, хий юм үзэгдэх, сонсгол муудах, ухаан самуурах, солиорох, зүрх судасны системийн талаас ховор тохиолдолд ховдлын аритми илрэх, чонон хөрвөс, арьсны тууралт хааяа цусан дахь сахарын хэмжээ ба тромбоцитын тоо багасах зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад тус тус илэрч болно.
  • Хориглох заалт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
    • Кларитромицин болон макролидын бусад бүлгийн антибиотикт хэт мэдрэг хүмүүс
    • Хүнд явцтай элэгний дутагдал
    • Элэгний үрэвсэл (анамнез-д)
    • Порфири
    • 6 сар хүртэлх насны хүүхэд
    • 12 хүртэлх настай буюу 33кг-аас бага жинтэй хүүхэд (шахмал)
    • Цизаприд, пимозид, терфенадин, астемизол зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх. Хүнд ба дунд зэргийн явцтай бөөрний дутагдал, элэгний дутагдал, жирэмсний II ба III дахь 3 сард тус тус болгоомжтой хэрэглэнэ.
  • Бусад эмтэй харилцан үйлчлэл:  Амь насанд аюултай зүрхний хэмнэл алдагдал үүсэх эрсдэлтэй тул цизаприд, пимозид, терфенадин, астемизол зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй. Теофиллин, карбамазепин, дигоксин, ловастатин, симвастатин, триазолам, мидазолам ,фенитоин, циклоспорин, такралимус, харга мөөгний алкалоидын цусан дахь хэмжээ кларитромицинтэй хамт хэрэглэвэл ихэсдэг. Бэлдмэлийг варфарин болон ууж хэрэглэдэг бусад цусны бүлэгнэлтйиг саатуулах эмтэй хамт хэрэглэж байгаа үед проторомбины хугацааг тогтмол хянана. Зидовудины шимэгдэлт багасна. Ритонавиртай хамт хэрэглэж байгаа үед цусан дахь кларитромицины концентраци илэрхий ихсэж түүний 14-гидроксикларитромицины концентраци илэрхий багасна.