Бүтээгдэхүүн

Монос эмийн үйлдвэр / Клотримон 1%-20гр - Мөөгөнцөрийн эсрэг бэлдмэл

6200.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Мөөгөнцрийн эсрэг хэрэглэх бэлдмэл.
  • Эм судлалын үйлдэл: Мөөгөнцөр, эгэл биетэн, бактерийн эсрэг нөлөөлөх бэлдмэл. Хөгц мөөгөнцөр ба дерматофитийн эсрэг нөлөөлөхөөс гадна мөн зарим грам эерэг бактер (ялангуяа стафилококк, стрептококк), трихомонасын эсрэг тус тус идэвхтэй үйлчилнэ. Хэдийгээр клотримазол тэжээлт орчинд олон мөөгөнцрийн эсрэг нөлөөлдөг боловч эмнэлзүйн судалгаагаар системийн үйлдэл үзүүлж чаддаггүй. Клотримазол болон бусад имидазолын уламжлалын эмүүд мөөгөнцрийн эсийн мембраны липидийг саатуулж өөрчилснөөр мөөгөнцрийн эсрэг үйлдэл үзүүлнэ.
  • Мөөгөнцрийн эсийн мембраны эргостеролын нийлэгжилтийг дарангуйлснаар мөөгөнцрийн өсөлт үржлийг саатуулах үйлдэл нь илрэх ба харин өндөр тунгаар хэрэглэхэд дээрх механизмаас гадна стеролын нийлэгжилтэй холбоогүйгээр мөөгөнцрийн эсийн ханыг мөн гэмтээдэг.
  • Фармакокинетик: Бэлдмэлийг арьсны практикт хэсэг газрын эмчилгээнд хэрэглэхэд зөвхөн маш бага хэмжээний бодис цусанд шимэгддэг.

  • Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг тюбикинд 200 мг клотримазол агуулагдана.
  • Туслах бодисууд: Кремфор, парафин, пропиленгликоль, метилпарабен, пропилпарабен, цэвэршүүлсэн ус.

  • Хэрэглэх заалт: Клотримазолыг кремыг гадуур хэсэг газар түрхэж хэрэглэнэ. Дерматомицет, бластомицет, хөгц мөөгөнцрөөр үүсгэгдсэн арьсны мөөгөнцөртөх өвчин, шээс бэлгийн замын кандидоз, үтрээний трихомонодоз, үтрээний холимог халдвар, халдварт лейкоррей зэрэгт тус тус хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун:  Арьсны эмгэгтэй хэсэгт хоногт 2-3 удаа нимгэн үеэр түрхэж нягт илнэ. Ээлж эмчилгээ 4 долоо хоног түүнээс дээш хугацаагаар үргэлжилнэ. Өвчний шинж тэмдэг арилсны дараа гүйцэд эмчлэхийн тулд 14 хоног үргэлжлүүлнэ. Хөлийн өсгийн мөөгөнцрийн үед өвчний шинж тэмдэг арилсны дараа өвчин дахихаас урьдчилан сэргийлж 3 долоо хоног эмчилгээг үргэлжлүүлнэ. Эмчилгээний өмнө хөлийг сайн угааж хатаана. Шээс бэлгийн замын кандидозын үед хярзан, гадаад бэлэг эрхтний арьсанд түрхэж хэрэглэнэ. Бэлгийн замын халдварын үед эхнэр нөхөр зэрэг эмчилгээ хийлгэнэ.

  • Анхааруулга: Өвчлөлд өртсөн арьсны бүх хэсэгт нэгэн зэрэг түрхэж эмчилгээг хийнэ. Бэлдмэлийг нүдэнд орохоос зайлсхийж, нүдний эргэн тойронд түрхэж хэрэглэхгүй. Бэлдмэлд бензилын спирт агуулагдах тул дутуу нярай болон нярай хүүхдэд хэрэглэж болохгүй.
  • Хориглох заалт: Жирэмсэн эхчүүд, клотримазолд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
  • Гаж нөлөө: Арьсаар тууралт гарч улайх, халуун оргих, загатнах шинж тэмдэг илэрч болно.
  • Эмийн харилцан үйлчлэл: Амфотерицин В, нистатин, натамицинтай хамт хэрэглэхэд үйлдлийн хүчийг сулруулна.