Бүтээгдэхүүн

Вермокс 100мг №4 шахмал - Шимэгч хорхойн эсрэг бэлдмэл

3400.0
Худалдаж авах

  • Эмийн эмчилгээний бүлэг: Шимэгч хорхойн эсрэг бэлдмэл
  • Эм судлалын үйлдэл: Шимэгч хоройн эсрэг нөлөөлөх өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл. Ихэвчлэн хялгасан хорхой (энтербиоз) ба ташуур толгойт хорхойгоор (трихоцефалез) үүсгэгдсэн өвчний эсрэг идэвхтэй үйлчилдэг.  Бэлдмэл нь глюкозын ашиглагдах процессыг эргэлтгүйгээр өөрчилж улмаар шимэгч хорхойн гликогены нөөцийг туйлдуулах, эсийн тубулин ба АТФ-ын нийлэгжилтийг саатуулах үйлдэл үзүүлнэ.

 

 

  • Эмийн найрлага, тун: 1 шахмал нь 100 мг мебендазол агуулна.

  • Хэрэглэх заалт: Хялгасан хорхой (энтербиоз), ташуур толгойт хорхой (трихоцефалез), хүж хорхой (аскаридоз), 12 хуруу гэдэсний тахир тогойт хорхой (анкилостомидоз), трихинеллез, гахайн туузан хорхой (тениоз), элэгний бэтэгний хорхой (эхинококкоз), олон тооны дугариг хорхой, уушигны бэтэгний хорхойгоор  (альвеококкок) үүсгэгдсэн өвчнүүд, шимэгч хорхойн холимог халдвар, капилляриоз, стронгилоидоз, гнатостомоз зэрэг өвчнүүдийн үед тус тус хэрэглэнэ.
  • Хэрэглэх арга, тун: Бэлдмэлийг өглөө өлөн үедээ 50 мл усаар даруулж ууж хэрэглэнэ. Хялгасан хорхойгоор (энтербиоз) үүсгэгдсэн өвчний үед насанд хүрэгсэд болон 10-аас дээш насны хүүхдэд 100 мг-аар, 2-10 хүртэл насны хүүхдэд 25-50 мг-аар хоногт 1 удаа хэрэглэнэ. Дахин халдварлах өндөр эрсдэлтэй үед 2-4 долоо хоногийн дараа дээрх тунгаар эмчилгээг давтана. Гэр бүлийн бүх гишүүдийг зэрэг эмчилвэл үр дүнтэй.  Хүж хорхой (аскаридоз), ташуур толгойт хорхойгоор (трихоцефалез), тахир тогойт хорхой (анкилостомидоз), гахайн туузан хорхой (тениоз), хялгасан толгойт хорхой, стронгилоидоз ба холимог халдварын үед өглөө, орой 100 мг-аар 3 өдөр хэрэглэнэ. Трихинеллезийн үед 200-400 мг-аар хоногт 3 удаа 3 өдрийн турш уулгаж 4-10 дахь өдөрт 400-500 мг-аар хоногт 3 удаа ууна.

  • Гаж нөлөө: Өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед бөөлжих, суулгах, толгой өвдөх, харшлын урвал, элэгний трансаминазын идэвхи ихсэх, цусан дахь креатины хэмжээ ихсэх, цус багадах, цусны лейкоцитын тоо багсах ба эозинофилийн тоо ихсэх, үс унах, цусаар шээх, шээсэнд бортгон эс олшрох зэрэг гаж нөлөө ажиглагдана.
  • Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл, Кроны өвчин, элэгний дутагдал, 2 хүртлэх насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно.   
  •  Анхааруулга: Бэлдмэлийг ууснаас хойш 24 цаг согтууруулах ундаа, өөх тостой хоол хүнс, туулгах эм хэрэглэхийг хориглоно. Эмчилгээ дууссанаас хойш өтгөн болон шулуун гэдэсний орчмоос үечилсэн шинжилгээ хийхэд 7 хоногийн хугацаанд шимэгч хорхой ба түүний өндөг илрэхгүй бол эмчилгээ үр дүнтэй болсон гэж дүгнэнэ. Мебендазолыг тун хэтрүүлж хордсон үед бөөлжүүлэх буюу ходоодыг угаах замаар ходоодноос бэлдмэлийг гаргах ба мөн идэвхжүүлсэн нүүрс уулгана.