Бүтээгдэхүүн

Аспирин 81мг х 30

5800.0
Худалдаж авах

Эм судлалын үйлдэл: Тромбоцитын агрегацыг багасгаж, цус шингэлэн цусны урсгалыг сайжруулах үйлдэлтэй. Үйлдлийн механизм нь циклооксигеназа ферментийг дарангуйлж тромбаксон А2 нийлэгжилтийг багасгах замаар тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг багасгана.

Нэг шахмалд тус бүрт 81 мг ацетилсалицилийн хүчил агуулагдана. 

None

Гаж нөлөө: Аюулхай ходоод гэдсээр өвдөх, хоол боловсруулах замын хямрал /дотор муухайрах, бөөлжих, суулгах /, ходоод болон дээд гэдэсний шархлаа, хоол боловсруулах замаас цус алдах, цус гоожимтгой болох, хамрын салстын хаван, гуурсан хоолой агчих  зэрэг гаж нөлөө илэрч болно.

Хориглох заалт:

  • Ацетилсалицилийн хүчил, стеройд бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
  • Хоол боловсруулах замын улайлтат, шархлаат эмгэг
  • Хоол боловсруулах замын цус алдалт, цусархаг шүүдэст эмзэгшил
  • Салицилат болон стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс шалтгаалсан гуурсан хоолойн багтраа
  • Жирэмсний эхний 3 сар, хөхүүл үе

Эмийн харилцан үйлчлэл:

  • Метотрексат: Метотрексатын бөөрний клиренсийг нь багасгаж цусны уургаас түрж гаргаснаар метотрексатын үйлдэл нэмэгдэнэ.
  • Гепарин ба шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэл: Шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэлийг цусны уургаас  түрж гаргах ба тромбоцитын үйл ажиллагааг өөрчилнө.
  • Тиклопидин: Үйлдлийг нэмэгдүүлнэ.
  • Бөөрөөр ялгарах дигоксины ялгаралтыг багасгана
  • Инсулин ба чихрийн шижинг эмчлэх сульфонилмочевины уламжлалын эм: Эдгээр эмийг цусны уургаас түрж гаргаснаар тэдгээр бэлдмэлийн үйлдэл хүчжинэ.
  • Системийн глюкокортикоид нь салицилатын ялгаралтыг идэвхжүүлснээр үйлдлийг нь сулруулдаг.
  • Магни ба хөнгөн цагааны гидроксид агуулсан ходоодны хүчил саармагжуулах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед ацетилсалицилийн хүчлийн шимэгдэлт багасна.
  • Кальцийн сувагт хориг үүсгэдэг эмтэй хамт хэрэглэхэд цус алдалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
  • Шээс хөөх эмийн /фуросемид, спиронолактон/ үйлдэл ацетилсалицилийн хүчилтэй хамт хэрэглэх үед суларна.
  • Дипиридамолтай хамт хэрэглэх үед салицилатын цусан дах дээд концентраци нь нэмэгдэнэ.
  • Бага тунгаараа эналаприл ба каптоприлийн үйлдэлд бага зэрэг нөлөөлнө.
  • Кофейн нь ацетилсалицилийн хүчлийн шимэгдэлтийн хурд, цусан дах концентраци, биохүртэхүй зэргийг ихэсгэнэ.        

Жирэмсэн үеийн хэрэглээ: Жирэмсний эхний 3 сард бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэхэд ургийн гажиг /сэтэрхий тагнай, зүрхний гажиг/ үүсэх эрсдэл нэмэгддэг. Жирэмсний 2 дахь 3 сард зөвхөн түүний эмчилгээний үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулсны дараа хэрэглэж болно. Жирэмсний сүүлийн 3 сард  хоногт 300 мг ба түүнээс  их тунгаар хэрэглэвэл төрөх үед эх болон ургаас цус алдах эрсдэл нэмэгдэх учир жирэмсний сүүлийн 3 сард салицилат хэрэглэхийг хориглоно.

Хөхүүл үеийн хэрэглээ: Салицилат ба түүний метаболит нь хөхний сүүгээр бага хэмжээгээр гадагшилдаг. Санамсаргүй хэрэглэсэн тохиолдолд хүүхдэд гаж нөлөө үзүүлэхгүй ба хөхөөр хооллолтыг зогсоох шаардлагагүй. Харин удаан хугацаагаар хэрэглэх үед хөхөөр хооллохоо зогсоох шаардлагатай.

Онцгой анхааруулга:

  • Бэлдмэл гуурсан хоолойг  агшаах ба гуурсан хоолойн өвчний хөдлөл болон харшлын бусад урвал үүснэ. Асуумжинд гуурсан хоолойн багтраатай, өвчний халууралт, хамрын уйланхай, амьсгалын замын архаг өвчин, бусад бэлдмэлд харшилтай байх нь эрсдэлт хүчин зүйл болно.