Бүтээгдэхүүн

Мебендазол 100мг №6

3000.0
Худалдаж авах

  • Ихэвчлэн хялгасан хорхой (энтербиоз) ба ташуур толгойт хорхойгоор (трихоцефалез) үүсгэгдсэн өвчний эсрэг идэвхтэй үйлчилдэг өргөн хүрээний үйлдэлтэй шимэгч хорхойн эсрэг бэлдмэл

  • Глюкозын ашиглагдах процессыг эргэлтгүйгээр өөрчилж улмаар шимэгч хорхойн гликогены нөөцийг туйлдуулах, эсийн тубулин ба аденозинтрифосфатын (АТФ) нийлэгжилтийг саатуулах үйлдэл үзүүлнэ.

  • 1 шахмалд:

  • үйлчлэгч бодис: 100мг мебендазол

  • туслах бодис: Натрийн лаурил-сульфат үсгүйжүүлсэн кремний хоёрогч исэл магний стеарат натрийн сахаринат тальк эрдэнэшишийн цардуул лактозын моногидрат тус тус агуулагдана

  • Хялгасан хорхой (энтербиоз), хүж хорхой (аскаридоз), 12 хуруу гэдэсний тахир толгойт хорхой (анкилостомидоз), ташуур толгойт хорхой (трихоцефалез), трихинелл хорхой (трихинеллез), гахайн туузан хорхой (тениоз), элэгний бэтэгний хорхой (эхинококкоз), олон тооны дугираг хорхой, уушигны бэтэгний хорхойгоор (альвеококкоз) үүсгэгдсэн өвчнүүд, шимэгч хорхойн холимог халдвар, капилляриоз, гнатостомоз зэрэг өвчнүүдийн үед тус тус хэрэглэнэ.Бэлдмэлийг бага зэргийн шингэнээр даруулж ууж хэрэглэнэ.

  • Насанд хүрэгсэд ба 10-аас дээш насны хүүхдэд энтербиозын үед 100мг тунгаар 1 удаа хэрэглэнэ. 2-10 насны хүүхдэд 25-50мг тунгаар мөн 1 удаа хэрэглэнэ. Дахин халдварлах өндөр эрсдэлтэй үед 2-4 долоо хоногийн дараа дээрхи тунгаар давтан хэрэглэж болно. Гэр бүлийн бүх гишүүдийг зэрэг эмчилвэл үр дүнтэй. Аскаридоз, трихоцефалез, анкилостомидоз, тениоз, стронгилоидоз ба холимог халдварын үед өглөө ба орой 100мг-р 3 хоног хэрэглэнэ

  • Трихинеллезийн үед 200-400мг тунгаар хоногт 3 удаа 3 өдрийн турш уулгаж 4 дэх өдрөөс 10 дахь өдрийг дуустал 400-500мг хоногт 3 удаа хэрэглэнэ

  • Эхинококкын үед эхний 3 өдөр 500мг-р хоногт 2 удаа, дараагийн 3 өдөр тунг нэмэгдүүлж 500мг-р хоногт 3 удаа, цаашдаа хоногт 25-30мг/кг тунгаар (3-4 хувааж) тус тус хэрэглэнэ

  • Цээрлэлт:Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл. Кроны өвчин, элэгний дутагдал, 2 хүртэл насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ

  • Анхааруулга! Вермоксийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед захын цусны үзүүлэлтүүд, элэг ба бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай. Бэлдмэлийг ууснаас хойш 24 цаг согтууруулах ундаа, өөх тостой хоол хүнс хэрэглэхийг хориглоно

  • Мөн туулгах эм хэрэглэхгүй. Эмчилгээ дууссанаас хойш өтгөн болон шулуун гэдэсний орчмоос үечилсэн шинжилгээ хийхэд 7 хоногийн хугацаанд шимэгч хорхой ба түүний өндөг илрэхгүй бол эмчилгээ үр дүнтэй болсон гэж дүгнэнэ