40 наснаас дээш эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл амьдралын зөвлөгөө
Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг сонгох
Өмнө нь та хүнд жин өргөж, удаан хугацаанд гүйхэд саадгүй байсан ч нас нэмэх тусам бидний бие эдгээр дасгал хөдөлгөөнийг хийхэд хүндрэлтэй болж эхэлдэг. Нас ахих тусам бидний бие илүү эмзэг болж янз бүрийн ачаалал даах чадвар сулрах учир их эрчимтэй, ачаалал ихтэй дасгалаас зайлсхийх хэрэгтэй. Гэсэн хэдий ч дасгал хөдөлгөөн нэн чухал зүйл хэвээрээ бөгөөд гол нь өөртөө тохирсон, хэрэгтэй дасгалыг олж хийх хэрэгтэй байдаг гэж олон улсын эмч нар зөвлөдөг байна.
Хоолны дэглэмээ өөрчлөх
Хэрвээ хүн 20 настай байхдаа иддэг зүйлсийг 40, 50 хүрээд хэрэглэх юм бол жингийн илүүдэлд хүрэх бөгөөд энэ нь бодисын солилцооны удаашралтай холбоотой бөгөөд булчингийн масс алдсанаар үүсдэг байна. Үүний тулд идэж байгаа бүхнээсээ амин дэм авах хоол хүнсийг сонгож, сахарын хэмжээндээ анхаарахад илүүдэхгүй. Зөв хоолны зуршилтай байна гэдэг биеийн болон сэтгэл санааны таатай байдлыг хангана.
Антиоксидантийн хэмжээг хяна
Магадгүй та антиоксидант хэрэгтэй гэж бодож байж болох ч арьсны гэмтэл, хорт хавдар зэрэг үүсч болох болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд шим тэжээл мөн ялгаагүй хэрэгтэй болж эхэлдэг. 40 50 нас хүрэхэд антиоксидантийн хэрэглээ болон эд эсийн эрүүл байдалд анхаарч эхэлдэг. Тиймээс та жимс жимсгэнэ, хүнсний ногоо, олон төрлийн самар болон буурцагийг өөрийн хоолондоо ихээр хэрэглэснээр антиоксидантийн тааламжит хэмжээнд байсаар байна.
Кали хэрэглэх
Калийн хэрэглээг нэмэгдүүлж натри болон давсний хэрэглээгээ багасгаснаар даралт ихэсэх эрсдэлийг бууруулж өгдөг. Кали нь ихэнх төрлийн жимс, хүнсний ногоо буюу гадил, төмс, авокадо болон бууцайнд агуулагдаж байдаг.
Юу ч болсон бай хөдөл
Хэрвээ та алхах, гүйх, сэлэх эсвэл дугуй унах боломжтой байгаа л бол хий, зогсож болохгүй. 30 нас хүрэхэд бидний бие булчилгийн массаа алдаж эхэлдэг ба жилд 230 гаруй граммыг алддаг байна. Энэ нь бодисын солилцооны удаашралаас үүдэлтэй ба идэвхитэй хөдөлгөөн хийдэггүй хүмүүс жилд булчилгийн массын 3-5%-ыг алдаж байдаг байна. Тиймээс дасгал хөдөлгөөнтэй байх нь уг хувийг багасгаж байдаг байна.