C витамины ач тус
Витамин C нь цус төлжүүлэх, организмын хэвийн байдлыг хадгалах, гадаад орчны тааламжгүй нөлөөлөлөөс хамгаалах болон дархлалын системийг идэвхжүүлдэг байна. Витамин C дутагдах үед буйлнаас цус гарах, амархан цус хурах, хамраас цус гартгай болох, үе мөчөөр өвдөх, ядрах, амархан өвдөмхий болох шинж тэмдэгүүд илэрнэ. Хүнд хэлбэрийн үед цинга буюу (чийг бам) өвчин тусч даамжирна.
Өдөрт хүний биед шаардагдах C витамины тун:
Судалгаагаар эрүүл насанд хүрэгчдийн 6% үүнээс оюутнууд, тамхи татдаг хүмүүсд витамин C-ийн дутагдалд хамгийн их ордог. 90-100мг хэрэглэх нь өдрийн хэрэглээг бүрэн хангана. 200мг-аас дээш тунгаар өдөрт хэрэгдэхэд ямар нэг сөрөг болон эерэг нөлөө үзүүлддэггүй.
С витаминаа хаанаас нөхөж чадах вэ ?Витамин C төрөл бүрийн ногоо, цэцгэн байцаа, хулуу, жүрж, хан боргоцой, халуун ногоо, гүзээлзгэнэ, лимон, манго, сонгино, огурцы, авакода зэрэгт хүнсний ногоо жимсэнд их хадгалагддаг.