Ээжүүд эмэгтэйчүүдийн мэдэх хэрэгтэй эрүүл амьдралын нууц

Өдөртөө 30 минутаас дээш дасгал хөдөлгөөн хийж байх

Ямарваа нэгэн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж өөрийн эрүүл мэндээ хамгаалахын тулд эмэгтэйчүүдийн хийж чадах хамгийн чухал зүйл бол дасгал хөдөлгөөн хийх гэж UConn – ы эрүүл мэндийн хэлтсийн дарга Молли Бертрер хэлжээ.

Дасгал хөдөлгөөн хийх нь зүрх судасны эрүүл мэндийг сайжруулахад төдийгүй эрүүл жин, биеийн жингийн индексийг хадгалахад тусалдаг төдийгүй тархины хорт хавдар, хөхний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг. Үүнээс гадна дасгал хөдөлгөөн нь биеийн илүүдэл гормоныг багасгаж, стрессийн төвшинг бууруулдаг.

Өөрийнхөө биеийг байнга чагнаж байгаарай

Эмэгтэйчүүдэд өндгөвчний уйланхай, умайн фибройд, хөхний хорт хавдар, өндгөвчний хорт хавдрууд амьдралын хугацаанд илэрч болзошгүй байдаг. Тиймээс эмэгтэй та жирэмснээс урьдчилан сэргийлэх үзлэг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамрагдаж байгаарай

Эрүүл хоол хүнс хэрэглэж байгаарай

Өдөр бүр олон төрлийн тэжээллэг, өнгөлөг жимс жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэх нь хэт таргалалтаар өдөөгдсөн хөхний болон бусад хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх гол түлхүүр юм. Органик хоол хүнс нь үргэлж хамгийн сайн сонголт юм.