Эрчүүдэд зориулсан эрүүл амьдралын хэв маяг
Орчин үед хүн бүр эрүүл амьдралын хэв маягийг чухалчилж байна. Дийлэнх залуус тогтмол завгүй ажлын хэв маягаас болж дасгал хийх, өөртөө цаг зарцуулах цаг гаргахад хүндрэлтэй байдаг. Гэвч эрүүл мэнд хамгийн чухал зүйлсийн нэг юм. Тиймээс та бидний бэлдсэн бяцхан зөвлөмжийг дагж амьдралдаа хэрэгжүүлээрэй.
Тогтмол эмчид үзүүлж байх.
Дийлэнх эрэгтэйчүүд эмчид үзүүлэхээс зайлсхийж өөрийн эрүүл мэндээ үл тоомсорлодог. Энэ магадгүй эмэгтэйчүүд эрчүүдээс удаан амьдрах шалтгаан юм. Эмчид үзүүлснээрээ жин, цусны даралт, цусан дахь холестерины төвшинг хянах боломжтой. Ингэснээрээ зүрх судасны өвчлөл болон бусад зүйлсээс сэргийлэх боломжтой юм.
Үргэлж хөдөлж байх
Эрчүүдэд элбэг тохиолдож байгаа асуудлуудын нэг бол зүрхний өвчин, таргалалт юм. Жирийн дасгал бол зүрхний өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга замуудын нэг бөгөөд таны биеийг хүчтэй байлгах хамгийн сайн арга юм. Та доод тал нь 150 минь ямар нэгэн спортоор хичээллэх хэрэгтэй. Эсвэл 7 хоногт 75 минут дасгал хийхийг хичээ.
Витамин амин дэм ууж хэвших
Та амин дэмийг олон замаар авч болно. Витамин эрдэс баялгаар баялаг хоол хүнс, жимс жимсгэнэ, ногоо, үр тариа зэрэг янз бүрийн хоол хүнс хэрэглэх эсвэл нэмэлт витамин хэрэглэх нь чухал. Витамин амин дэм хэрэглэснээрээ тодорхой өвчний эрсдэлийг бууруулахад тусалдаг.
Хорт зуршлаа зогсоох
Тамхи татах нь таны эрүүл мэндэд учирч болох хамгийн муу зүйлсийн нэг юм. Тамхины утаа нь маш их аюул дагуулдаг. Тамхи татах нь зүрхний өвчин, зүрхний шигдээс, цус харвалт, уушги болон бусад хорт хавдар үүсгэдэг.
Стрессээ удирдаж сурах
Ихэнх эрчүүд өөрийн карерийн өсөлтөд санаа зовнисоор өөрийн стрессийн төвшинг нэмэгдүүлдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам стресс таны сэтгэл хөдлөл, бие бялдар, эрүүл мэндэд ихээхэн нөлөө үзүүлнэ. Стрессийг бууруулахын тулд өөрийн стрессдэх үедээ гаргадаг шинж тэмдгүүдийг сайн анзаарч байх хэрэгтэй