Хүний Нөөц

Бидэнтэй нэгдсэнээр

Монос Группийн соёлыг өөриймсөг сэтгэлгээтэй чадварлаг ажилтнууд маань бүтээдэг, тиймдээ ч Моносын соёл бол Моносын бахархал юм. Монос Групп нь Монголын Улсын ТОП 10 аж ахуйн нэгжийн нэг юм.

Энэ нь хамт олны маань хичээл зүтгэл, харилцагч, хэрэглэгчдийн маань итгэл найдвар, түншлэлтэй салшгүй холбоотой билээ.

Монос Групп нь ажилтнууддаа ажиллах таатай орчин, сурч хөгжих боломж, нийгмийн халамж үзүүлэх болон бусад олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хангамж олгон ажиллаж байна.

...
...

Ажиллах таатай орчин

  • Чадварлаг мэргэжлийн нөхөрсөг хамт олон
  • Шинэ санал санаачилгыг байнга дэмжин урамшуулдаг
  • Ажилтан бүрт өсөн дэвших боломж адил тэгш олгогдсон
  • Гүйцэтгэлд тулгуурласан урамшууллын тогтолцоотой
  • Мэргэжлийн шалгалтын тест. Шаардлагатай ажлын байранд мэргэжлийн шалгалт авна.
  • Бизнесийн бусад салбарт хөрвөн ажиллах боломж
  • Өрсөлдөхүйц цалин урамшуулал

Эрүүл мэнд & Тусламж, дэмжлэг

Монос Групп нь ажилтнуудынхаа нийгмийн асуудалд тогтмол анхаарч ажилладаг. Тухайлбал:

  •  Гэрлэх ёслолоо хийх
  •  Гэр бүлд нь шинэ хүн мэндлэх
  •  Ар гэрт нь гачигдал тохиолдох
  •  Ажилтнуудаа жилд бүр эмнэлгийн бүрэн үзлэг шинжилгээнд болон гэнэтийн ослын даатгалд хамруулах, эрүүл мэндийн дэмжлэг туслалцаа үзүүлэх
  •  Өндөр насны тэтгэвэрт гарахад
  •  Удаан жилийн нэмэгдэл

...
...

Орон сууцны болон бусад зээл

Монос Группт оруулсан хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг үндэслэн ажилтнууддаа орон сууцны хөнгөлөлттэй зээл олгодог төдийгүй ажилтан нь “Монос Дэлгэрэх” Хадгаламж Зээлийн Хоршоонд хуримтлалын сан үүсгэж, Инвестос ББСБ-гаас цалингийн зээл авах боломжтой.

Шагнал урамшуулал

Монос Групп нь ажилтнуудынхаа нийгмийн асуудалд тогтмол анхаарч ажилладаг. Тухайлбал:
Ажилтны гүйцэтгэлийг шударгаар, ил тод үнэлэх гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын тогтолцоотой бөгөөд жил бүр тэргүүний шилдэг ажилтнуудаа шалгаруулан урамшуулдаг.

...
...

Олон нийтийн арга хэмжээ

Ажилтнуудын дунд компанийн соёлыг эерэгээр төлөвшүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломжийг олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор олон нийтийг хамарсан олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулдаг ба Цасны баяр, “Моносчууд наадмын талбайд”-Баярын жагсаал, Бэсрэг наадам, Моносчууд ургацын талбайдаа, “Бид нэг хүсэлтэй” спортын их наадам, “Бид Моносчууд” урлагийн наадам, “Бүтээлч орчин хөгжих ирээдүй” шинэ санааны уралдаан, Монос Экспо, Шинэ жил айсуй арга хэмжээ, Эрүүл мэндийн аян зэргийг дурдаж байна. Мөн жил бүр Цагаан сарын баярыг өргөн тэмдэглэдэг ба Ахмадын баярыг угтаж Монос групп компаниас тэтгэвэрт гарсан нийт ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг.

Номын сан

Ажилтнууд маань мэргэжлийн, гадаад хэлний, уран зохиолын, танин мэдэхүйн зэрэг олон нэр төрлийн номуудаас сонголтоо хийн уншиж судлах, мэдлэг оюунаа тэлэх боломжтой.

...
...

Хөнгөлөлт

Ажилтнууддаа халуун хоол, гар утасны хөнгөлөлт болон ажлын онцлогоос хамаарч шатахууны хөнгөлөлт эдлүүлэх зэрэг ажилтнуудынхаа нийгмийн нөхцөлийг сайжруулахад анхааран ажиллаж байна.