СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Blog Single

“Монос фарм” ХХК нь барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг үйлдвэрийн барилгын АГААРЖУУЛАЛТЫН ШУГАМ ХООЛОЙН УГСРАЛТ-ын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулалтанд урьж байна.

Ерөнхий мэдээлэл: “Монос фарм” ХХК-ийн БГД-ийн 20- хороо, Соносголонгийн зам гудамд байрлах 1700 м2  талбай бүхий 2 давхар үйлдвэрийн барилгын агааржуулалтын шугам хоолойн угсралтын ажил гүйцэтгэх.

АЖ АХУЙН НЭГЖИД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтэй аж ахуйг нэгжүүд дараах материалиудыг бүрдүүлэн бидэнд илгээнэ үү. Үүнд:

  • Байгууллагын танилцуулга
  • Машин механизм болон тоног төхөөрөмжтэй байх
  • Байгууллагын гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Сүүлийн 5 жилд хийж гүйцэтгэсэн голлох төслүүдийн мэдээлэл
  • Санхүүгийн тайлан /2023/
  • Нийлүүлэх материалын танилцуулга
  • Эргэж холбоо барих хүний цахим хаяг болон утасны дугаар

Хамтран ажиллах сонирхолтой ААН-нь Оролцох сонирхол илэрхийлсэн албан бичгийг дээр дурьдсан материалуудын хамтаар pharma@monos.mn цахим хаягаар PDF өргөтгөлтэйгөөр 2024.12.27-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Бүртгэл зарласан огноо 2024.12.16

Бүртгэл хаах огноо 2024.12.27

Дэлгэрэнгүй мэдээллийг 9998-0081, 88111304

Хуваалцах: