Ам хоолойг зайлж ариутгах шүршлэг үйлдвэрлэж эхэллээ.
Монос Эмийн Үйлдвэр Ковид 19-ийн халдвараас сэргийлэх, ам хоолойг зайлж ариутгах шүршлэг (спрей) эм үйлдвэрлэж эхэллээ. Уг бэлдмэл нь хэсэг газарт хэрэглэхэд йод хялбар шимэгдэж цусан дахь холестрины хэмжээг багасган липопротеиназ, фибринолизийн идэвхийг нэмэгдүүлэн, эдийн нэвчих чанарыг ихэсгэх тул архаг үрэвслийн голомтыг бууруулна. Мөн бактери, вирус, спор, мөөгөнцөр, энгийн бичил биетний эсрэг идэвхтэй үйлчилнэ.
Хэрэглэх заалт: Хамрын хөндийн нянгийн болон вирусийн гаралтай халдварт ба үрэвсэлт өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
• Амьсгалын замын халдвараас сэргийлэх
• Нянгийн болон вирусийн гаралтай ханиад томуугаас сэргийлэх
• Хамар залгиурын салстын үрэвсэл
• Гайморын хөндийн үрэвсэл
• Хамрын салстын мөөгөнцөр
• Хамар залгиурын нян болон вирусийг устгах.
Илүү ихийг манай сошиал хуудаснаас орж үзээрэй. Монос эмийн үйлдвэр