Цайрын ашиг тус - Цайртай витагрипп

Blog Single

1. Цайр нь дархлаа системийг дэмждэг

Европын дархлаа судлалын сэтгүүлд (European Journal of Immunology) хэвлэгдсэн мэдээллээр, цайр нь Т лимфоцит гэж нэрлэгдэх дархлааны эсийг идвэхжилд оролцдог. Т эс нь бие махбодид 2 үндсэн үүргийг гүйцэтгэдэг А. Дархлааны хариу урвал, зохицуулгад оролцдог Б. Халдварын эсүүд болон хавдарын эсийг устгадаг

2. Цайр нь суулгалтыг эмчилдэг

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр суулгалтаар, дэлхий дахинд, жилд 5-с доош насны 1,6 сая хүүхэд нас бардаг ба энэхүү асуудалыг цайр нь бууруулах боломжтой.

PLoS Medicine-ий судалгаагаар, Бангладешт олон нийтийн дунд цайрын хэрэглээг нэмэгдүүлэх компанит ажил явуулсан бөгөөд, суулгалтанд цайрыг 10 хоног хэрэглэхэд маш сайн үр дүнтэй бөгөөд цаашдын хүндрэлээс сэргийлэх боломтой байна.

3. Цайр нь суралцах чадвар болон ой тогтоолтыг сайжруулдаг

Торонтогын их сургуулын судлаачид Neuron сэтгүүлд хэвлүүлсэн судалгаагаар цайр нь мэдрэлийн нейронууд хооронд холбогдох, мэдээлэл дамжуулахад цайр чухал үүрэгтэй оролцдог бөгөөд, эдгээрийн дүнд суралцах чадвар болон ой тогтоолтыг сайжруулдаг байна.

4. Цайр нь томуу өвчнийг эмчилдэг

Open Respiratory Medicine сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар цайр нь ханиад, томууны үргэлжлэх хугацааг 40%-р богиносгодог байна.

Cochrane review-д хийсэн судалгаагаар харьцангуй эрүүл хүмүүст, ханиад томууны шинж тэмдэг илэрсэнээс хойш 24 цагийн дотор цайр хэрэглэхэд, өвчний үргэлжлэх хугацаа болон хүндрэлийг мэдэгдэхүйц бууруулсан байна.

5. Цайр нь шархны эдгэрэлтийг түргэсгэдэг

Цайр нь арьсны бүтэцэд орж, эрүүл байдлыг хадгалдаг. Архаг шарх, шархлаатай өвчтөнүүд цайрын дутагдалтай байсан байна. Цайр нь мөн арьсны тосон түрхлэгүүдийн найрлаганд орж арьсны эдгэрэлтийг түргэсгэдэг.

Шведэд хийсэн судалгаагаар цайрыг хэрэглэснээр арьсны үрэвсэл, халдвар буурч, шархны эдгэрэлт түргэсэж байгаа үр дүн үзүүлсэн.

6. Цайр нь хөгширөлтийн шалтгаанд архаг эмгэгүүдийг бууруулдаг.

Oregon их сургуулийн судлаачидын судалгаагаар цайрыг хүнсний нэмэлтээр хэрэглэх нь үрэвслийн эмгэгийн эрдэлийг бууруулж байгаа үр дүнг гарсан байна. Цайр нь дархлаа тогтолцоог дэмждэг гэдгийг бид өмнө мэдсэн. Цайрын дутагдал нь архаг өвчний үед үрэвслийг нэмэгдүүлдэг болон шинэ үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг байна.

7. Цайр ба үргүйдэл

Хэд хэдэн судалгаагаар цайрын дутагдалтай байснаар сперм буюу эр бэлгийн эсийн чанар буурдаг байна. Жишээ нь, Нидерландын нэг судалгаагаар цайр болон фолийн хүчил хэрэглэсний дараа, спермийн чанар сайжирч буй үр дүн гарсан байна. Өөр нэгэн судалгаанд, цайрын дутагдалтай байх нь эр бэлгийн эсийн чанарыг бууруулж, цаашлаад үргүйдэлд болоход нөлөөлдөг гэж дүгнэсэн байна.

8. Цайрын бусад ашиг тус 

Батагшилтаас сэргийлэх

Ясны сийрэгжилтээс сэргийлэх

Уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэх, эмчлэх

Эх сурвалж: https://www.medicalnewstoday.com/articles/263176#sources

Хуваалцах: