Эм бэлдмэл сорилтын лаборатори "ISO17025" гэрчилгээ гардан авлаа.

Blog Single

Эм бэлдмэл сорилтын лаборатори "ISO17025" гэрчилгээ гардан авлаа.

Монос Эмийн Үйлдвэрийн дэргэдэх Эм Бэлдмэлийн сорилтын лаборатори нь MNS ISO/IEC 17025 :2018 “ MNS ISO/IEC 17025:2018 “ Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах Олон Улсын стандартын шаардлагыг хангасан итгэмжлэлийн гэрчилгээгээ 6 дахь удаагаа гардан авлаа.

Монос Эмийн Үйлдвэрийн Эм бэлдмэлийн сорилтын лаборатори нь 2000 онд байгуулагдаж, 2005 оноос хойш MNS ISO/IEC 17025 стандартаар итгэмжлэгдсэн бөгөөд эмийн салбартаа нийт 6 удаа итгэмжлэгдсэн анхны хувийн хэвшлийн лаборатори юм.

Магадлан итгэмжлэгдсэн Эм бэлдмэлийн сорилтын лаборатори нь эм болон эмийн түүхий эд, сав баглаа боодлын хими болон микробиологийн шинжилгээг хийх орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжүүдтэй.

Үүнд: Японы “SHIMADZU” корпорацийн үйлдэрлэсэн эм, түүхий эдийн агууламж, микро элементийг ppm-ээр тодорхойлох HPLC багаж, Английн CECIL маркийн спектрофотометр, автомат дээжлэгчтэй уусалт тодорхойлох аппарат, хайлах температур тодорхойлогч, шахмал эмийн үрэлт даралт тодорхойлох багаж, Ламинар бокс, ариутгалын болон устгалын автоклав, термостат, хөргөгч, микроскоп, колони тоологч гэх мэт нийт 70 гаруй хэмжих хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон.

Үндэсний ур чадварын сорилтын шалгалтанд тогтмол амжилттай оролцдог төдийгүй 2018 оноос Их Британийн LGC Олон улсын ур чадварын сорилтын хөтөлбөрт оролцож одоогоор нийт 8 удаагийн сорилтонд оролцож амжилттай дүн үзүүлээд байна.

Хуваалцах: