Эрдэм шинжилгээний хуралд Монос Эмийн үйлдвэрийн зүгээс оролцлоо

Blog Single

Монгол улсад орчин цагийн анагаах ухаан, эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярт зориулсан Эм зүйн салбар хуралдаан "Бидний алхам-2021: Монголын эм зүйн салбарын хөгжил, дэвшил” олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 12-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан байна. Ойн хүрээнд Эм зүйн салбарын Монгол, Нидерланд, Малайз, Бангладеш, Вьетнам зэрэг 5 улсаас 20 гаруй илтгэгч 50 гаруй зочид танхим болон цахимаар хосолсон хэлбэрээр оролцсон. Хурал нь Эм зүйн салбарын ололт амжилт, түүхийн сургамж, өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаарх судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэлэлцэж, салбарын бодлого, зохицуулалтад тусгах санал, зөвлөмжийг боловсруулах зорилготой юм. Эрдэм шинжилгээний хурлыг Эрүүл мэндийн яам, АШУҮИС-ийн Эм зүйн сургууль, Интермед эмнэлэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, МЭЭЗХН хамтран амжилттай зохион байгууллаа. 

Эрүүл мэндийн салбарын 100-н жил-д зориулсан "БИДНИЙ АЛХАМ 2021 МОНГОЛЫН ЭМ ЗҮЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ, ДЭВШИЛ" олон улсын эрдэм шинжилгээний хуралд аман илтгэл хэлэлцүүлэгээр Монос эмийн үйлдвэрийн судлаач эм зүйч шалгарч, уг сэтгүүлд илтгэлээ хэвлүүлэн амжилттай оролцлоо. Уг илтгэлд Хлорфенирамины малеат агуулсан матрикс шахмалын эмийн бодисын чөлөөлөгдөлтийг судлан тодорхойлсон дүнгээс танилцууллаа. 

Монгол улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Хуваалцах: