ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ УДИРДЛАГУУД ДОТООДЫН ЭМИЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ УДИРДЛАГУУД ДОТООДЫН ЭМИЙН ҮЙЛДВЭРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Эрүүл Мэндийн Яам-ны төлөөлөл, Монголын Эм Зүйн байгууллагуудын нэгдсэн ЭМ Холбоо -ны хамтаар Монос Эмийн Үйлдвэр, Нахиа эмийн үйлдвэр, Энхийн шүүдэр дуслын шингэний үйлдвэр, Айвико тарилгын эмийн үйлдвэрүүд дээр ажиллаж, эмийн үйлдвэрүүдийн нөхцөл байдалтай биечлэн танилцлаа.
Уулзалтаар цар тахлын нөхцөл байлдалтай холбоотойгоор эм үйлдвэрлэгчдэд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр зөвшилцсөн юм.
Урд хөршийн хилийн боомтоор нэвтрэх зарим нэр төрлийн эм үйлдвэрлэлийн түүхий эд, материал, тоног төхөөрөмжийг татан авахад хүндрэл гарч, хугацаа алдах эрсдэл үүссэн. Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр 1-р сарын 17-нд БНХАУ-аас үүргийн онгоц нисгэж нөөцийг татан авах юм. Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Газраар орж ирж байгаа тээвэр ачаа ороод ирвэл 3,4 сар хүртэлх нөөцийг ихэнх үйлдвэрүүдийн ханган ажиллах юм. Үүнд ямар нэгэн эрсдэл үүсээгүй болохыг үйлдвэрийн удирдлагууд хэллээ. Үйлдвэрүүдэд шаардлагатай байгаа түүхий эдийн ачаа барааны судалгааг авч Зам тээврийн яам болон ГХЯ-тай хамтран БНХАУ-ын боомтууд дээр байгаа ачаа бараануудыг яаралтай татан авахаар ЭМЯ ажиллаж байна.
Монос Эмийн Үйлдвэр нь 1990 онд байгуулагдсан. 2016 онд ДЭМБ-ын “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”-ын дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн GMP Эм үйлдвэрлэлийн цогцолборыг ашиглалтад оруулсан төдийгүй, Үйлдвэр хүчин чадлаа 3-5 дахин нэмэгдүүлж нийтдээ 73 нэрийн 145 тун бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг билээ. Эдгээр бүтээгдэхүүнээс зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон 34 нэрийн 41 тун эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Үйлдвэрлэж буй эмийн эмчилгээний идэвхтэй, чанар аюулгүй байдлыг хангах үүднээс Европын фармакопейн шаардлага хангасан эмийн түүхий эдээр эм үйлдвэрлэх бодлогыг баримтлан ажиллахын зэрэгцээ эмийн хяналт шинжилгээ хийдэг ажилтнуудын ур чадварыг Английн LGC standards байгууллагаар тогтмол шалгуулж хөндлөнгийн хяналт хийлгэдэг.