GMP-3 ТӨСӨЛ АШИГЛАЛТАНД ОРОХ ОЙРТСООР
Дэлхий нийтээрээ эрүүл мэнддээ зориулан ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлчилгээрүү шилжиж байгаа энэ үед МОНОС групп хөл нийлүүлэн 2022 онд ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн GMP3 төслөө эхлүүлсэн билээ.
Олон улсын эм үйлдвэрлэлийн жишигт нийцсэн 2 давхар үйлдвэрийн байр нь үйлдвэрлэл явуулахад зориулан үндсэн 3 хэсэгтэй. Нийт 4300м2 ашигт тайлбайтай. Үүнд:
В1 давхар 1500м2
1 дүгээр давхар 1700м2 Ургамал Хандлах, Өтгөрүүлэх, Хуурайшуулах, Шингэн эмийн үйлдвэр болон дэд бүтэц
2 дугаар Давхар 1700м2 /Хатуу тугнагдсан эмийн үйлдвэр, Чацаргана боловсруулах болон дэд бүтэц
Мөн 902м2 хагас давхрын хэсэгт Ургамал бэлтгэх, Номхотгол, Хандлах өтгурүүлэх техникийн хэсэг болог дэд бүтэц зэргийг төлөвлөсөн.
Төсөл хэрэгжсэнээр монгол орны хөрсөнд ургасан ургамлыг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи ашиглан орчин үеийн эмийн хэлбэрт шилжүүлэн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байгаа юм.
Төслийн явцын хувьд GMP зураг төсөл 100%, үндсэн барилгын ажил 100%, тоног төхөөрөмж сонголт, худалдан авалт 80%-тай явагдаж байгаа ба 2025 оны 9 сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Эм үйлдвэрлэлийг дэлхийн жишигт Монос Эмийн Үйлдвэр
Монгол Оюун Сэтгэлгээг дэлхийд таниулна Монос Групп