Магни дутагдалын үед ясны сийрэгжилт үүсэхүү? Кальцийг ясны сийрэгжилтэнд дангаар нь уух нь хэр үр дүнтэй вэ?

Blog Single

Кальци болон Магни

Кальци болон магни нь харилцан хамааралтайгаар ясны эрүүл байдал болон бусад биеийн үйл ажиллагааг дэмждэг байна. Магни нь кальци шимэгдэхэд шаардагддаг. Учир нь магни нь паратиройд гормоныг дарангуйлдаг ба кальцитонин дааврыг идвэхжүүлдэг. Кальцитонин даавар нь ясанд кальци шимэгдэж орохыг дэмжиж, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг. Магни байхгүй байвал, кальци нь илүү хортой, буюу зөөлөн эдэд хуримтлагддаг бөгөөд энэ нь артит үүсэх шалтгаан болно. Тиймээс, Ясны сийрэгжилтийг үр дүнтэй эмчилэхийг хүсвэл энэ 2 эрдэсийг хамтад нь хэрэглэх шаардлагатай. Магни болон кальцийг 2 цагийн зайтай уувал илүү үр дүнтэй байдаг.

Эх сурвалж: USA https://www.mdlinx.com

Хуваалцах: