Монос Эмийн Үйлдвэр 5 улсад экспорт хийнэ.
Monos Group - Монос Групп -ийн ууган компани Монос Эмийн Үйлдвэр -ийн Олон улсын GMP шаардлага хангасан хамгийн орчин үеийн дэвшилтэд технологи, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмийн үйлдвэрт үйлдвэрлэгдэж, чанар стандартын #дэлхийн шаардлагад нийцсэн Эм, Биологийн идэвхт бүтээгдэхүүн Олон улсын зах зээлд гарах түүхэн үйл явдал боллоо.
Монос Оюун Сэтгэлгээг дэлхийд таниулах уриатай Монос Экспортын багийн хийсэн ажлын үр дүнд Евроазийн эдийн засгийн холбооны 5 улсад ВИТАГРИПП бүтээгдэхүүн 2024 оны 04-р сарын 15-ны өдөр албан ёсоор бүртгэгдлээ.
Энэхүү экспортын төслийн ажилд гар биечлэн оролцсон Экспорт багийнхан болон Монос Эмийн Үйлдвэр -ийн хамт олондоо талархал дэвшүүлье!
Дараагийн экспорт БНХАУ, Тун удахгүй...
МОНГОЛ ОЮУН СЭТГЭЛГЭЭГ ДЭЛХИЙД ТАНИУЛНА