Монос Эмийн Үйлдвэр "Зүрх мартахгүй" төсөлд хандив өргөх аянд оролцов.
"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан Зүрхний төрөлхийн эмгэгийг эрт илрүүлж, мэс заслын тусламж үзүүлэх "Зүрх мартахгүй" төслийг санаачлан, хэрэгжүүлж байгаа билээ. Boldsaikhan Bundan Зүрх Мартахгүй төсөл
Төслийн хүрээнд зүрхний эмгэгтэй хүүхдүүдийн эмчилгээнд нэн шаардлагатай 5,000,000 төгрөгний үнэ бүхий #Виагрос /уушгины гипертензийг бууруулж, зүрхний ачаалал багасгах эм/, #АнтисептX /эмнэлгийн орчинд эмч мэргэжилтний гар болон гадаргуу орчмыг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийх шүршлэг/ нэрийн бүтээгдэхүүнийг тусламж болгон илгээлээ.
Зүрхний төрөлхийн эмгэгийг эрт илрүүлж, мэс заслын тусламж үзүүлэх энэхүү эмчилгээ нь өртөг өндөртэй, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг болсон ч хагалгаанд орох хүүхдүүдийн ар гэрээс багагүй зардал гардаг ажээ.
Тиймээс энэхүү аянд нэгдэж, олон бяцхан зүрхийг аварч, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад амьдрал хайрлахыг уриалж байна. #ЗүрхМартахгүй #БяцханЗүрхийгАваръя