ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Монос фарм ХХК нь цахилгаан шат угсарч суурилуулан нийлүүлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтанд урьж байна.
Ерөнхий мэдээлэл: Монос фарм ХХК-ийн хэрэгжүүлж буй Ургамалын гаралтай эмийн үйлдвэрийн барилганд суурилуулах 1-2 тн даацтай 3 давхар хүртэл ажиллах ачааны лифт 2 ширхэг
АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТАВИГДАХ ҮНДСЭН ШААРДЛАГА
Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг дараах материалыг бүрдүүлэн бидэнд илгээнэ үү.
Үүнд:
- Компанийн танилцуулга
- Бүтээгдэхүүний танилцуулга /нийлүүлэх хугацаа, үнийн санал, бусад мэдээлэл/
- Байгууллагын гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбар
- Сервис үйлчилгээ, угсралт суурилуулалтын тухай мэдээлэл
- Томоохон хийсэн ажлын тухай мэдээлэл
- Эргэн холбоо барих хүний цахим хаяг болон утасны дугаар
Хамтран ажиллах сонирхолтой ААН нь Оролцох сонирхол илэрхийлсэн албан бичгийг дээр дурьдсан материалуудын хамтаар pharma@monos.mn цахим хаягаар PDF өргөтгөлтэйгээр 2023.06.01-ний өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.
Бүртгэл эхлэх хугацаа 2023.05.24
Бүртгэл дуусах хугацаа 2023.06.01