Вита С шинэ бүтээгдэхүүн гарлаа
• Вита С аскорбины хүчил өндөр тунгаар агуулах бөгөөд хүчтэй антиоксидант юм.
• Эс хоорондын бодисын коллоид төлөв байдал, хялгасан судасны хэвийн нэвчилтийг дэмждэг (гиалуронидазыг дарангуйлдаг).
• Элэгний амьсгалын замын ферментийг идэвхжүүлснээр түүний хоргүйжүүлэх, уураг нийлэгжүүлэх үүргийг сайжруулж протромбины синтезийг нэмэгдүүлдэг. Цөсний шүүрлийг сайжруулж, нойр булчирхайн үрэвсэл, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг сэргээдэг.
• Интерферон, комплементын C3 бүрэлдэхүүн хэсэг, эсрэг биеийн нийлэгжилтийг идэвхжүүлж дархлааны урвалыг зохицуулдаг, фагоцитозыг өдөөж, бие махбодын дархлааг нэмэгдүүлдэг.
• Аскорбины хүчил нь үрэвслийн эсрэг болон харшлын эсрэг нөлөөтэй.
Вита С-г аскорбины хүчлийн дутагдал, түүний улмаас үүсэх өвчний цогц эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
-Чийг бам өвчин
-Гемофили
-Цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт
-Ханиад, халдварт өвчнүүд, хордлогын үед
-Дархлаа бууралтыг дагалдсан өвчнүүд;
-Цус шингэлэх эм хэт ихээр ууснаас цусны судасны нэвчилт эмзэг байдал нэмэгдэх;
-Элэгний өвчин (гепатит А, архаг гепатит, элэгний хатуурал);
-Жирэмсэн эмэгтэйчүүдийн нефропати;
-Удаан хугацаагаар эдгэрдэггүй шарх, ясны хугарал, дистрофи;
-Нүүрс ус, өөх тосны солилцооны эмгэг, атеросклероз;
-Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны алдагдал, Аддисоны өвчин;
Хэрэглэх арга, тун:
Урьдчилан сэргийлэх зорилгоор:
500мг: 8-14 насны хүүхдэд 1 ширхгээр хоногт 1 удаа, 14-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 ширхгээр хоногт 2 удаа хоолны дараа
Эмчилгээний зорилгоор:
500мг: 8-14 насны хүүхдэд 1 ширхгээр хоногт 1-2 удаа, 14-с дээш насны хүүхэд болон насанд хүрэгсэд 1 ширхгээр хоногт 2-4 удаа