Тромбоцитын агрегацыг багасгаж, цус шингэлэн цусны урсгалыг сайжруулах үйлдэлтэй. Зүрхний бах, эрсдэлт хүчин зүйл бүхий /чихрийн шижин, цусан дах липидийн хэмжээ ихсэх, артерийн гипертони, таргалалт, тамхи, өндөр настан/, зүрхний булчингийн цочмог шигдээс болон түүний дахилтаас сэргийлэх, судасны мэс ажилбар болон хагалгааны дараа тромбэмболи үүсэхээс сэргийлэх, тархины цусан хангамжийн өөрчлөлт болон цус харвалтын өмнөх үед урьдчилан сэргийлэх, титэм судсанд тромб үүсэхээс урьдчилан сэргийлэх, мигрень өвчнөөс удаан хугацаагаар урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
1 шахмал эм нь 100 мг ацетилсалицилийн хүчил агуулна.
Бэлдмэлийг 1 ширхэгээр өдөрт 1 удаа хоолны дараа 100мл усаар даруулж ууна.
Бэлдмэлийг цус шингэлэх үйлдэлтэй бусад эмтэй хамт хэрэглэвэл цус алдах эрсдэл нэмэгдэнэ. Их тунгаар буюу хэт удаан хугацаагаар хэрэглэвэл өртөмтгий бүлэг өвчтөний тулай өвчинг сэдрээх аюултай. Аюулхай ходоод гэдсээр өвдөх, хоол боловсруулах замын хямрал /дотор муухайрах, бөөлжих, суулгах /, ходоод болон дээд гэдэсний шархлаа, хоол боловсруулах замаас цус алдах, цус гоожимтгой болох, хамрын салстын хаван, гуурсан хоолой агчих зэрэг гаж нөлөө илэрч болно.