Шимэгч хорхойн эсрэг нөлөөлөх өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл. Ихэвчлэн хялгасан хорхой (энтербиоз) ба ташуур толгойт хорхойгоор (трихоцефалез) үүсгэгдсэн өвчний эсрэг идэвхтэй үйлчилдэг. Хялгасан хорхой (энтербиоз), хүж хорхой (аскаридоз), 12 хуруу гэдэсний тахир толгойт хорхой (анкилостомидоз), ташуур толгойт хорхой (трихоцефалез), трихинелл хорхой (трихинеллез), гахайн туузан хорхой (тениоз), элэгний бэтэгний хорхой (эхинококкоз), олон тооны дугариг хорхой, уушигны бэтэгний хорхойгоор (альвеококкоз) үүсгэгдсэн өвчнүүд, шимэгч хорхойн холимог халдвар, капилляриоз, стронгилоидоз, гнатостомоз зэрэг өвчнүүдийн үед тус тус хэрэглэнэ.
Нэг шахмалд 100мг мебендазолыг агуулдаг.
Бэлдмэлийг өглөө өлөн үедээ 50 мл усаар даруулж ууж хэрэглэнэ. Тухайн хүний өвчний онош болон наснаас хамаарч эмч эмийн тунг тогтооно.
Вермоксыг удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед захын цусны үзүүлэлтүүд, элэг ба бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай. Бэлдмэлийг ууснаас хойш 24 цаг согтууруулах ундаа, өөх тостой хоол хүнс хэрэглэхийг хориглоно. Мөн туулгах эм хэрэглэхгүй. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл, Кроны өвчин, элэгний дутагдал, 2 хүртэл насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно. Толгой эргэх, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх зэрэг шинж илэрнэ. Өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэж байгаа үед бөөлжих, суулгах, толгой өвдөх, харшлын урвал (арьсны тууралт, чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван), элэгний трансаминазын идэвх ихсэх, цусан дахь креатинины хэмжээ ихсэх, цус багадах, цусны лейкоцитын тоо багасах ба эозинофилийн тоо ихсэх, үс унах, цусаар шээх, шээсэнд бортгон эс олшрох зэрэг гаж нөлөө ажиглагдана.