Бүтээгдэхүүн

Эзамон №60 - Тархины цусан хангамж сайжруулах бэлдмэл

20500.0
Худалдаж авах

Атеросклероз ба артерийн даралт ихсэх өвчний үеийн архаг болон далд явцтай тархины цусны эргэлтийн дутагдал, тархины цус харвалтын дараах байдал, гэмтлийн дараах тархины судасны эмгэг, янз бүрийн гаралтай тархины эмгэг, ой тогтоолт, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн өөрчлөлт бүхий органик өөрчлөлтийн улмаас үүссэн сэтгэц өөрчлөлтийн хам шинж, дотор чихний эмгэг, толгой эргэх, чих шуугих, дотор муухайрах, бөөлжих, нистагм, меньерийн хам шинж, мигренээс урьдчилан сэргийлэх, оюун ухааны хоцрогдолтой хүүхдийн ой тогтоолт ба оюун ухааныг сайжруулах зорилгоор тус тус хэрэглэнэ.

Нэг капсултай эм нь 400 мг пирацетам, 25 мг циннаризин агуулна. Туслах бодисууд: Лактоз, силиконы диоксид, магнийн стеарат.

Насанд хүрэгсэд 1-2 капсулаар хоногт 3 удаа, 6-аас дээш насны хүүхдэд 1-2 капсулаар өдөрт 1-2 удаа өвчний явцаас хамаарч 1-3 сар хэрэглэнэ. Бэлдмэлийг завсарлагагүйгээр 3 сараас дээш хугацаагаар хэрэглэхгүй. Эзамоныг хэрэглэх цагтаа (ялангуяа 1 удаа хэрэглэж байгаа үед) хэрэглэлгүй мартаж өнгөрөөж болохгүй. Хэрэв ингэж өнжсөн тохиолдолд бэлдмэлийг яаралтай нөхөж хэрэглэх бөгөөд харин дараагийн хэрэглэх хугацаа өнгөрсөн байвал мартаж өнжсөн тунг нөхөж хэрэглэхгүй.

Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд элэгний ферментүүдийг анхааралтай хянах шаардлагатай. Эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийнэ. Паркинсоны өвчин болон нүдний даралт ихсэх өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэлийн найрлага дахь пирацетам, циннаризин зэрэг бүрэлдэхүүн   хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, хүнд явцтай бөөрний дутагдал, цус алдалтын цус харвалт, жирэмсэн үед (ялангуяа жирэмсний эхний 3 сард), хөхүүл үед дээрхи тохиолдлуудад хэрэглэхийг хориглоно. Маш ховор тохиолдолд арьсны урвалууд үүсэх, гэрэлд мэдрэгших зэрэг харшлын урвал  зэрэг гаж нөлөө илэрнэ. Зарим үед шүлс ихээр ялгарах, дотор муухайрах, бөөлжих зэрэг хоол боловсруулах системийн зүгээс гаж нөлөө илэрнэ.