Вирусын болон нянгын гаралтай хамрын салст бүрхүүлийн цочмог үрэвсэл,хамрын дайвар хөндийн үрэвсэл, түүний сэдрэл хамрын салст бүрхүүлийн харшлын гаралтай үрэвсэл, дунд чихний үрэвсэл (хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах), хамар залгиурын салст бүрхүүлийн хаванг багасгах. Хамрын хөндийд хийх ажилбарт өвчтөнг бэлтгэхэд тус тус хэрэглэнэ.
1мл шүршлэг нь 1мг ксилометазолины гидрохлорид агуулна. Натрийн дигидрофосфат, натрийн гидрофосфат, натрийн хлорид, сорбитол, гидроксипропилметил целлюлоз, бензалконы хлорид, цэвэршүүлсэн ус
0,1%-ийн шүршлэгийг насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхдэд 1 шүршилтээр (шаардлагатай үед давтаж болно) хоногт 3-4 удаа шүршиж хэрэглэнэ. Эмчилгээг тасралтгүй 10 хоног үргэлжлүүлж болно.
Хамрын салст бүрхүүл цочирч хорсох, хуурайшиж таагүй мэдрэмж төрөх, удаан хугацаагаар хэрэглэх үед хамрын салст хавагнах, шүүрэл нь ихсэх зэрэг гаж нөлөө илэрч болно. Мөн тунг хэтрүүлэх болон бэлдмэлийг залгисан үед хааяа толгой өвдөх, зүрхний цохилт олшрох зэрэг шинж тэмдэг ажиглагдана.Хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин ба эмийн найрлаганд буй бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд эмчийн заавраар хэрэглэж болно. Мөн эмийг артерийн даралт ихтэй, зүрхний бах, чихрийн шижин өвчтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ.Ксезолиныг сэтгэл гутралын эсрэг эмүүд, моноаминооксидаза ферментэд хориг үүсгэдэг эмүүдтэй хамт нэг зэрэг хэрэглэж болохгүй.