Бүтээгдэхүүн

Азитрон 500мг №6 шахмал - Антибиотик Азитромицин

12500.0
  • Олон улсын нэршил:Азитромицин
  • Жор:
  • Даатгал:
Худалдаж авах

Бэлдмэлд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед хэрэглэнэ. Амьсгалын дээд зам ба чих хамар хоолойн халдвар: дунд чихний үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайврын хөндийн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, улаан эсэргэнэ, бактерийн гаралтай уушигны ба гуурсан хоолойн  үрэвсэл, арьс ба зөөлөн эдийн халдвар: ёлом, импетиго, арьсны хоёрдогч идээт халдвар, шээс бэлгийн замын халдварууд: заг хүйтний ба заг хүйтний бус гаралтай шээсний сүвийн үрэвсэл, умайн хүзүүний салст бүрхүүлийн үрэвсэл, лаймын өвчин ба erytema migrans-ын эмчилгээний эхэн үед; Хеликобактериар үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, ходоодны шархлааны үед хэрэглэнэ

Нэг шахмал эм нь 250 мг эсвэл 500мг азитромицинтэй шүтэлцэх хэмжээний азитромицины дигидратыг агуулна. Туслах бодисууд: Микрокристал целлюлоз, поливинилпирролидон, натрийн сахаринат, натрийн лаурилсульфат, магнийн стеарат, тальк, титаны диоксид, натрийн карбоксиметил цардуул, гидроксипропилметилцеллюлоз.

Хоолноос 1 цагийн өмнө эсвэл 2 цагийн дараа хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд амьсгалын дээд ба доод замын халдварын үед 500 мг тунгаар 1 удаа 3 хоног ууна. Арьс ба зөөлөн эдийн халдварын үед эхний өдөр 1000 мг-аар хоногт 1 удаа хэрэглэх ба дараагийн 2-5 дахь өдрүүдэд хоногт 500 мг тунгаар хэрэглэнэ. Шээс бэлгийн замын халдварын (хүндрэлгүй шээсний сүв ба умайн хүзүүний үрэвсэл) үед 1 г-аар хоногт 1 удаа хэрэглэнэ. Лаймын өвчин ба erythema migrans-ын эмчилгээний эхний өдөр 1 г-аар хоногт 1 удаа, дараагийн 4 өдөр 500 мг-аар хоногт 1 удаа хэрэглэнэ. Хеликобактериар үүсгэгдсэн ходоод, 12 хуруу гэдэсний үрэвсэл, ходоодны шархлааны үед хавсарсан эмчилгээнд хоногт 1 г-аар 3 хоног хэрэглэнэ. Хүүхдэд 10 мг/кг тунгаар хоногт 1 удаа 3 өдөр хэрэглэх буюу эхний өдөр 10 мг/кг тунгаар хоногт 1 удаа, дараагийн 4 өдөр 5-10 мг/кг тунгаар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Хүүхдэд erythema migrans-ын эмчилгээний эхний өдөр 20 мг/кг тунгаар, дараагийн 2-5 өдөр 10 мг/кг тунгаар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ.

Ходоодны хүчиллэгийг саармагжуулах эмтэй 2 цагийн зайтай хэрэглэнэ. Эмчилгээг зогсоосны дараа зарим өвчтөнд харшлын урвал илрэх ба энэ үед эмчийн хяналтан дор тусгай эмчилгээ хийнэ. Уг бүлгийн эмэнд хэт мэдрэг хүмүүс, элэг бөөрний дутагдал, хөхүүл үед хориглоно. Мөн зүрхний хэм алдагдсан, элэг бөөрний үйл ажиллагаа өөрчлөлттэй хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ. Хоол боловсруулах тогтолцооны зүгээс: суулгах (5%), дотор муухайрах (3%), хэвлийгээр өвдөх (3%,) гэдэс дүүрэх, бөөлжих, цөс зогсонгошилын шарлалт, хүүхдэд өтгөн хатах, хоолонд дургүй болох зэрэг шинж илэрнэ. Зүрх судасны тогтолцооны зүгээс: зүрх дэлсэх, цээжээр өвдөх  шинж (1% ба түүнээс бага) илэрнэ. Мэдрэлийн тогтолцооны зүгээс: толгой өвдөх, нойрмоглох, хүүхдэд цочромтгой болох, нойргүйдэх шинж (1% бага)  илэрнэ. Шээс бэлгийн замын тогтолцооны зүгээс: үтрээний кандидоз, бөөрний үрэвсэл (1% бага)  тохиолдоно. Харшлын урвал: Арьсаар туурах, гэрэлд хэт мэдрэгших, Квинкийн хаван, чонон хөрвөс ховор тохиолдоно.
Тун хэтрэх үед: дотор муухайрах, түр зуур сонсгол муудах, бөөлжих, суулгах шинж илэрнэ. 250С-ээс дээшгүй хэмд гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.