Бүтээгдэхүүн

Салимон - Дархлаа дэмжих бэлдмэл 50мл - Salimon/цагаан сар/

5000.0
Худалдаж авах

Дархлал идэвхжүүлэх бэлдмэл. Бүх төрлийн хорт хавдарын үеийн туяа ба хими эмчилгээ, дархлал дутагдлын бүх хэлбэрүүд, биеийн эсэргүүцэл сулрах үед; Хоол тэжээлийн дуршил буурах үед, өвчинд амархан өртөмтгий болох, антибиотик эмийн эмчилгээ, архаг ужиг явцтай өвчнүүд, халдварт өвчин, мэс заслын өмнө ба дараа зэрэг дархлалын тогтолцооны идэвх буурсан үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Нэг флакон нь шинэсэрхүү бударганы газрын дээд хэсгээс бэлтгэсэн 30%-ийн спиртэн хандмал агуулна.

Бэлдмэлийг хоол идсэнээс хойш 20-30 минутын дараа ууж хэрэглэнэ. 6-аас 12 хүртэлх насны хүүхэд 10 дуслаар өдөрт 3 удаа, 12-оос дээш насны хүүхдэд 15 дуслаар өдөрт 3 удаа 10 мл-ээс багагүй усаар шингэлж, насанд хүрэгсэд 25-30 дуслаар өдөрт 3 удаа 10 мл–ээс багагүй усаар даруулж ууна.

Бэлдмэлийн найрлага дахь ургамалд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно. Флавоноид, флавон агуулсан бүтээгдэхүүнд хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэж болохгүй. Жирэмсэн ба хөхүүл эх, хүүхдэд хэрэглэж болохгүй. Одоогоор гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэгдээгүй байна. Харшлын буюу хэт мэдрэгшилийн урвалууд илэрч болзошгүй. Бэлдмэлийг хадгалах явцад бэлдмэл булингартаж, тунадас унаж болно. Иймээс бэлдмэлийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. 30%-ийн этилийн спирт агуулагдаж байгаа тул спиртэнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.