Бүтээгдэхүүн

Хлорамфеникол 500мг №10

6000.0
Худалдаж авах

Өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик. Балнад, иж балнад, цусан суулга, сальмонеллез, бруцеллёз, туляруми, менингит, риккетсиоз, цистит, пиелит, пиелонефрит болон бэлдмэлд хэт мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн бусад өвчнүүдийн үед тус тус хэрэглэнэ.

Нэг капсул нь 500 мг хлорамфеникол агуулна. Туслах бодисууд натрийн карбоксиметил цардуул, магнийн стеарат, тальк

Эмчийн жорын дагуу ууж хэрэглэнэ.

Амьсгалын замын өвчин, ангины үед урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхгүй. Дотор муухайрах, бөөлжих, баас шингэрэх, ам хөөмийн салтс бүрхүүл цочрох, арьс үрэвсэх, туурах, шулуун гэдэсний амсар загатнах, ретикулоцитопени, грАмериклоцитопени, заримдаа эритроцитын тоо цөөрөх, хүнд тохиолдолд цус багадах зэрэг гаж нөлөө илэрч болно. Цусны талаас илэрч буй гаж нөлөө нь хлорамфеникол цус төлжилтийн системийг хордуулж байгаатай холбоотой бөгөөд их тунгаар хэрэглэхэд илэрнэ. Бэлдмэлийг цус төлжилт дарангуйлагдсан үе, хлорамфениколд хэт мэдрэг хүмүүс, хайрст үлд, намарс, мөөгөнцөр зэрэг арьсны өвчнүүд, жирэмсэн үе, нярай хүүхдэд хэрэглэхийг хориглоно.