Бүтээгдэхүүн

Виагрос 100мг №4 - Viagros viagra

11000.0
Худалдаж авах

Эр бэлэг эрхтэн хөвчрөл буурсан үед хэрэглэнэ. Силденафил нь зөвхөн бэлгийн дур хүслийн цочруул байгаа тохиолдолд үр дүнтэй.
 

Нэг шахмал эм нь 100мг силденафил агуулна. Туслах бодисууд: Натрийн карбоксиметилцардуул, глюкоз, поливинилпирролидон, магнийн стеареат, гидроксипропилметилцеллюлоз, титаны  диоксид,будагч бодис

Шахмалыг ууж хэрэглэнэ. Ихэнх хүмүүст хурьцал үйлдэхээс 1 цагийн өмнө 50мг тунгаар хэрэглэнэ. Үр нөлөө ба зохимж зэргээс хамаарч тунг 100мг хүртэл ихэсгэх буюу 25мг болтол багасгаж болно. Хоногийн дээд тун 100мг. Хоногт нэгээс дээш хэрэглэж болохгүй.

Силденафил болон эмийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй. Нитратын даралт бууруулах үйлдлийг нь нэмэгдүүлдэг учир азотын оксидын донатор, органик нитрат болон бүх хэлбэрийн нитритийг тогтмол хэрэглэдэг өвчтөнд өгөхгүй. Виагросыг 18 хүртэлх насны хүүхдүүд болон эмэгтэйчүүд хэрэглэхгүй. Эр бэлэг эрхтний хөвчрөлийг бууралтыг оношлох, шалтгааныг тогтоох, тохиромжтой эмчилгээг сонгох зорилгоор эмнэлгийн бүрэн асуумж авах ба биеийн бодит үзлэгийг анхааралтай хийх шаардлагатай. Толгой өвдөх , эргэх, судас өргөсөх, хараа өөрчлөгдөх ( хаа бүдгэрэх, гэрэлд мэдрэх чадвар өөрчлөгдөх), зүрхний цохилт түргэсэх, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, хоол боловсруулах замын хямрал, харшлын урвал, таталт зүрхний цохилт олшрох, артерийн даралт буурах, муужирч унах, хамраас цус гарах, бөөлжих, нүд улайх, бэлэг эрхтэн удаан хугацаагаар хөвчрөх зэрэг гаж нөлөө илэрч болно.