Пенициллиний бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй хагас нийлэг антибиотик. Амьсгал ба шээсний замын халдварууд, перитонит, эндометрит, арьс зөөлөн эдийн халдвар болон бусад пенициллинд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн өвчнүүдэд хэрэглэнэ.
Нэг капсул тус бүрт 250мг амоксициллин агуулагдана.
Эмчийн жорын дагуу ууж хэрэглэнэ.
Амоксициллинд хэт мэдрэг хүмүүс, халдварт мононуклеозын үед хэрэглэхгүй. Харшилтай хүмүүст маш болгоомжтой хэрэглэвэл зохино. Бөөлжис хүрэх, бөөлжих, суулгах, хааяа хэвлийгээр өвдөх, чонын хөрвөс туурах, хамар, нүдний салст үрэвсэх зэрэг харшлын урвал илэрч болно.