Бүтээгдэхүүн

Амломон 5 мг №30 - Артерийн даралт бууруулах бэлдмэл

13000.0
Худалдаж авах

Артерийн даралт ихсэх өвчин, зүрхний бахын үед тус тус хэрэглэнэ.

Нэг шахмал нь 5 мг болон 10 мг амлодипин агуулна. Туслах бодисууд: Лактоз, эрдэнэшишийн цардуул, магнийн стеарат

Артерийн даралт ихсэх өвчний үед эхлээд 5 мг тунгаар хоногт нэг удаа хэрэглэнэ.  Хоногийн дээд тун нь 10 мг (хоногт нэг удаа) байна. Харин жин багатай, бие муутай, өндөр настай хүмүүс, элэгний дутагдалтай өвчтөнд хоногт 2,5 мг-аар нэг удаа хэрэглэх бөгөөд даралтын зэргээс хамаарч тунг нэмж хэрэглэж болно. 6-17 насны хүүхдэд ууж хэрэглэх бэлдмэлийн даралт бууруулах идэвхтэй тун 2,5-5 мг (хоногт нэг удаа хэрэглэнэ) байна. Харин 6-аас доош насны хүүхдэд хэрхэн нөлөөлдөг нь судлагдаагүй.  Архаг явцтай болон судас агчилын зүрхний бахын үед  5-10 мг тунгаар хэрэглэнэ.
 

Бэлдмэлийг хэрэглэх үед зүрх судасны системийн талаас толгой өвдөх, хавагнах, нүүр улайх, зүрх дэлсэх, зарим тохиолдолд жинхэнэ өвчний үр дагавараас ялгах боломжгүй гаж нөлөөнүүд (зүрхний шигдээс, цээжээр өвдөх, зүрхний хэмнэл алдагдах) илрэх, ядрах нойрмоглох, зарим тохиолдолд сэтгэл санааны байдал өөрчлөгдөх, хараа өөрчлөгдөх, дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, гэдэсний үйл ажиллагаа хямрах, буйлны гиперплази, цөс зогсонгиших,  шарлах, элэгний ферментийн түвшин өөрчлөгдөх, их шээх, гинекомасти, булчингийн талаас үе булчин өвдөх, арьсаар тууралт гарах, загатнах, улайх зэрэг харшлын урвал тус тус илэрч болзошгүй. 0-6 насны хүүхэд ба дигидропиридины уламжлалын эмүүдэд хэт мэдрэг хүмүүст   хэрэглэхийг хориглоно.