Балнад, хүнд явцтай системийн кандидоз, үтрээний кандидоз, ам залгиур ба улаан хоолойн кандидоз, криптококкийн менингит, дерматомикоз ялангуяа хөлийн улны эпидермопити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматикоз, олон өнгөт үлд, онихомикоз, Candida albicals-р үүсгэгдсэн арьсны халдвар зэрэгт хэрэглэнэ. Чөмөг шилжүүлэн суулгахын өмнө болон цитостатик, туяа эмчилгээний үед кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөн хэрэглэнэ. Нейтропени үүсэж байгаа болон нейтропени үүсэх эрсдэл бүхий дархлалын дутмагшилтай өвчтөнд кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Нэг капсул нь 50 мг, 100 мг, 150 мг флуконазол агуулна. Туслах бодисууд: лактоз, глюкоз, натрийн карбоксиметилцардуул, магнийн стеарат, тальк.
Тунг эмчлэгч эмч тухайн өвчний явц, тухайн хүний биеийн онцлогт тохируулан тогтоож өгнө.Насанд хүрэгчдэд системийн кандидозын өвчтөнд эхний өдөр 400 мг тунгаар дараагийн өдрүүдэд 200мг-аар хоногт 1 удаа хэрэглэх ба ээлж эмчилгээ 4 долоо хоногоос багагүй хугацаагаар буюу өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилнэ. Үтрээний кандидозын үед 150мг-аар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ. Ам залгиур ба улаан хоолойн кандидозын үед эхний өдөр 200мг-аар 1 удаа уух ба дараа нь хоногт 100мг тунгаар хэрэглэнэ. Эмнэл зүйн эдгэрэлт хэд хоногоос ажиглагдах боловч дахин сэдрэхээс урьдчилан сэргийлж эмчилгээг 2 долоо хоногоос доошгүй хугацаагаар үргэлжлүүлнэ. Эмч тунг 400мг хүртэл нэмэгдүүлж болно.
Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй, Эмчилгээний явцад арьсан дээр тууралт гарах улмаар тууралтын хэмжээ ихэсвэл эмчилгээг зогсооно. Хэдийгээр бэлдмэл элэг хордуулах нь ховор боловч эмчилгээний явцад элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдэд өөрчлөлт илэрвэл эмчилгээг зогсооно. Тун хэтэрсэн үед ходоод угаах ба шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Бэлдмэл хөхний сүүнд цусны плазмын концентрацитай адил тунгаар нэвтэрдэг тул хөхүүл үед хэрэглэхгүй. Хоол боловсруулах замаас дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болно. Эмийн найрлага дахь бодисуудад хэт мэдрэг өвчтөн хэрэглэхийг хориглоно.