Гистамины Н1 рецепторт хориг үүсгэж харшлын эсрэг нөлөөлөх бэлдмэл. Харшлын гаралтай загатнаа, чонон хөрвөс, дерматит (арьсны харшилт үрэвсэл), ринит (харшлын гаралтай хамрын хөндийн үрэвсэл), квинкнийн хаван, гуурсан хоолойн багтраа, улирлын шалтгаант харшил, төрөл бүрийн ханиад томууны үед коньюнктивит (харшлын гаралтай зовхины үрэвсэл), судас мэдрэлийн хаван хамар болон хамрын дайврын үрэвсэл хамар залгиурын үрэвсэл, амьсгалын замын вирусийн халдварт өвчнүүдийн үед эмчилгээний нэг төрөл буюу хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
Нэг шахмалд хлорфенамины малеат 4 мг агуулна. Туслах бодисууд глюкоз, эрдэнэ шишийн цардуул, тальк, магнийн стеарат, натрийн карбокси
6-12 нас - ½ шахмал (2мг)-аар 3-4 удаа, Насанд хүрэгсэд, 12-оос дээш насны хүүхэд 1 шахмал (4мг)-аар 3-4 удаа ууж хэрэглэнэ.
Ходоод болон нарийн гэдэсний блокын үед, зүрх судас ба бөөрний хүндэрсэн эмгэг, түрүү булчирхайн томрол, давсагны хүзүүний нарийсал зэрэгт болгоомжтой хэрэглэнэ. Машин жолоодож буй үед хэрэглэхгүй. Бие сулрах, нойрмоглох, нүд бүрэлзэх, гипотензи, зүрх дэлсэх, ам хатах, шээс хоригдох, өтгөн хатах, аюулхайгаар эмзэглэх байдал илэрч болзошгүй. Хлорфенамин болон найрлаганд орсон бодист хэт мэдрэг хүмүүс. Гуурсан хоолойн багтрааны хурцдал, хөхүүл ба жирэмсний эхний 3 сард болон 2 хүртэлх насны хүүхэд хэрэглэхгүй. Эмчилгээний үед спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно.