Бүтээгдэхүүн

Витагрипп 100мл

5000.0
Худалдаж авах

  • Фармакологийн үйлдэл:

  • Аскорбины хүчил нь хүчтэй ангижруулагч бөгөөд бие мах бод дахь исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эд эсийн төлжилтөд нөлөөлж, иммунобиологийн чадамжийг нэмэгдүүлдэг байна. Иймээс витамин С дутагдах, янз бүрийн гаралтай цус алдалт, хордлого, туяаны өвчин, ихэнх халдварт өвчний үед хэрэглэхэд зохимжтой

  • Чацаргана ба аскорбины хүчил

  • Томуу, томуу төст өвчний эмчилгээний үед, халдварт өвчний дараа бие махбодийг тамиржуулах, хордлого тайлах, аскорбиний дутагдалд хэрэглэнэ

  • 1-3 насны хүүхдэд 5мл-ээр хоногт 1-2 удаа

  • 4-5 насны хүүхдэд 5 мл-ээр хоногт 2-3 удаа

  • 6-12 насны хүүхдэд 15 мл-ээр хоногт 1-2 удаа

  • Насанд хүрэгсэд 15 мл-ээр хоногт 3-5 удаа хоолны дараа хэрэглэнэ

  • Гаж нөлөө: Толгой эргэх, ядрах, өндөр тунгаар удаан хэрэглэснээс ТМС-ийн сэрэмтгий чанар ихсэх, нойр өөрчлөгдөх, хоол боловсруулах замын салст бүрхүүл цочрох, дотор муухайрах, бөөлжих, суулгах,ходоод агчих, нойр булчирхайн инсулин ялгаруулагч эсийг гэмтээх, глюкозури үүсгэх, арьсанд харшлын тууралт гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй

  • Хориглох заалт: Аскорбины хүчилд хэт мэдрэг хүмүүс, цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин өвчин болон бөөр чулуужих өвчин зэрэгт өндөр тунгаар хэрэглэхийг хориглоно.

  • Эмийн харилцан үйлчлэл: Аскорбины хүчил нь цусан дахь бензилпенициллин ба тетрациклиний концентрацийг ихэсгэнэ. 3 валенттай төмрийг 2 валенттай болгож түүний шимэгдэлтийн сайжруулна. Гепарин болон шууд бус үйлдэлтэй антикоагулянт, антибиотикийн үйлдлийг сулруулна. Барбитуратууд ба примидон нь бөөрөөр ялгарах аскорбины хүчлийн гадагшлалтыг нэмэгдүүлнэ