Бүтээгдэхүүн

Читамон 300мг №10 - Цэр ховхлох, шингэлэх шахмал

1700.0
Худалдаж авах

Цэр ховхлох, үрэвсэл намдаах үйлдэлтэй бэлдмэл. Чихэр өвсний ханданд агуулагдах глицирризиний хүчил цэр ховхлох, үрэвсэл намдаах. Тарваган шийрийн өвсний хандмалд агуулагдах цитизин ходоодны салстыг цочроож рефлексээр цэр ховхлох. Натрийн гидрокарбонат нь цэр шингэлэх ба цэр ховхлох үйлдэл тус тус үзүүлнэ. Ханиад томуу, гуурсан хоолойн цочмог үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвсэл, төвөнх ба уушгины жижиг голомтот үрэвсэл, Уушгины хатууралт, уушги тэлэгдэх өвчин, цагаан мөгөөрсөн хоолойн цочмог үрэвсэлд хэрэглэнэ.

Чихэр өвсний үндэс 200 мг, Тарваган шийрийн өвс 10 мг, Натрийн гидрокарбонат 60 мг тус тус агуулна.

 Насанд хүрэгсэд 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна.

2 хүртэлх насны хүүхэд, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, бөөлжиж болзошгүй тохиолдлын үед тус тус хэрэглэхгүй. Удаан хугацаагаар хэрэглэхэд биед натри хуримтлагдах, хавагнах, дотор муухайрах, бөөлжих, хөлрөх, амьсгал бачимдах, мөн харшлын урвал илэрч болзошгүй.Хүнд явцтай зүрхний гаралтай хавангийн үед болгоомжтой хэрэглэвэл зохино.