Ургамлын гаралтай үжилгүйжүүлэх, үрэвслийн эсрэг бэлдмэл. Дентамон нь өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, захын судас нарийсган хэсэг газрын цус тогтоох, хаван бууруулах, бактер, вирусийн эсрэг, амны эвгүй үнэр арилгах үйлдэлтэй. Шүдний тулгуур эдийн үрэвсэл, буйл болон амны салстын үрэвсэлт эмгэгүүдийн үед, пародонтозын бүх хэлбэр, явцын бүх үе шатуудад хэрэглэнэ.
Нэг флакон нь хонин зээргэнэ, одой далан түрүү, хуурмаг булчирхайт ортуузын газрын дээд хэсгээс бэлтгэсэн 20%-ийн спиртэн хандмал агуулна.
Шүдийг угааж цэвэрлэсний дараа бэлдмэлийг хөвөнд шингээж үрэвсэл бүхий хэсэгт 5-15 минут тавих, эсвэл 3-5 минутын хугацаатай шавших, зайлах аргуудаар өдөрт 3-8 удаа хэрэглэнэ.
Бэлдмэлийг хадгалах явцад бэлдмэл булингартаж, тунадас унаж болно. Иймээс бэлдмэлийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. 20%-ийн этилийн спирт агуулагдах тул спиртэнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Одоогоор гаж нөлөө илэрсэн талаар мэдээлэгдээгүй байна. Харшлын буюу хэт мэдрэгшлийн урвалууд, түгшүүрлэх, толгой өвдөх, цусны даралт ихсэх ба зүрх дэлсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Бэлдмэлийн найрлага дахь ургамалд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн ба хөхүүл эх, хүүхдэд хэрэглэж болохгүй.