Бүтээгдэхүүн

Метронидазол 500мг №10 шахмал

3500.0
Худалдаж авах

Эмэгтэйчүүдийн  үтрээний үрэвсэл ба шээлгүүрийн үрэвсэл, эрэгтэйчүүдийн шээлгүүрийн үрэвсэл, лямлиоз, амёбын шалтгаант цусан суулга, метронидазолд мэдрэг агааргүйтэн нянгийн халдвар зэрэгт тус тус хэрэглэнэ. Мөн хэвлийн хөндийн ба шээсний замын хагалгааны үед агааргүйтэн нянгийн халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Helicobacter pylori-ын эсрэг амоксициллинтай (амоксициллин метронидазолд дасал үүсэхийг саатуулна) хамт хэрэглэнэ.

1 шахмалд Метронидазол 500мг агуулагдана.

Эмчийн заавраар хэрэглэнэ.

Анхааруулга: Жирэмсний  хоёрдох ба гуравдах сард бэлдмэлийг хэрэглэхээс өөр аргагүй болсон тохиолдолд хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэж байх үед шээсний өнгө өөрчлөгдөх ба эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхгүй. Эмэгтэйчүүдийн трихомонадын үтрээний үрэвсэл ба шээлгүүрийн үрэвсэл, эрэгтэйчүүдийн шээлгүүрийн үрэвслийн эмчилгээнийн үед бэлгийн харьцаанд орж болохгүй. Бэлдмэлийг удаан хугацаанд хэрэглэхэд (эмчилгээний 10-аас олон хоног) элэгний үйл ажиллагаа болон захын цусны үзүүлэлтүүдийг хянана. Метронидазолын эмчилгээний үед хөхөөр хооллолтыг зогсооно.